Засгийн газраас 2021 онд Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно гэж зарласан. Энэ хүрээнд “Андлалын өргөө", “Их хуралдай”, Уул уурхайн музей гэх мэт хэд, хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа. Олны шүүмжлэл дагуулсан "Андлалын хөшөө"-г 2021 онд улсын төсвөөс санхүүжүүлэхээ больж, нурааж, төсвийн 2.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Гэсэн ч уран бүтээлчид хандиваар "Андлалын хөшөө"-г шинэчлэн босгож, төсвийн мөнгийг эргүүлэн барагдуулсан юм.
Тэгвэл 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн "Их хуралдай" цогцолборыг саяхан /2023.09.05/ улсын комисс хүлээж авчээ.
Уг цогцолборт 2018 онд 14 тэрбум, 2019 онд 600 сая төгрөгийг зарцуулж, 2019 оны наймдугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байв. Хэнтий аймгийн Биндэр суманд "Их хуралдай цогцолбор"-ыг байгуулаад буй. Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21 метрийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй. Мөн хэмжээний зоорийн давхартай, монгол гэрийн хэв шинжийг агуулжээ. Энэ газар 1206 онд Монгол төрийн их хуралдай анх чуулж, их Монгол Улсыг тунхаглан, Чингис хааныг их эзэн хаанд өргөмжилсөн түүхэн газар юм.
Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21м-ийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй, мөн хэмжээний зоорийн давхартай, Монгол гэрийн хэв шинжийг агуулжээ.
Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байгуулж буй. Энэхүү музейн төсөвт өртөг 5 орчим тэрбум төгрөг.
- "Шихихутуг Их засаг" цогболборын төсөв нь хоёр тэрбум. Мөн л 2019 он дуусах байсан.
- "Монголын нууц товчоо" цогцолборын төсөв нь 1.5 тэрбум төгрөг.
- "Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын төсөв нь 1.5 тэрбум төгрөг юм.
2016 оноос эхлэн Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд засгийг тэргүүлж, Ерөнхийлөгч болсон учраас байнга их хэмжээний мөнгө төсөвт хуваарилж ирсэн. Тэр тоолонд бүтээн байгуулалтын ажил өрнөж, тэр нь хэл ам дагуулсаар ирсэн юм.














Зочин 2023-09-06 139.5.218.239
Чингис хааны нутгийг үзэх гэж гадаадын жуулчид их очих учир бүтээн байгуулалт өрнүүлэх нь зөв_ Гэхдээ юуг, яаж харуулж тайлбарлахаа эрхбиш тооцоолсон юм байгаа биз дээ. Одоо тэр сумдууддаа жорлонгоос эхлээд хоолны газар, буудал гээд олон улсын жишигт нийцсэн тохь тухтай% цэвэрхэн үйлчилгээний газруудыг байгуулаарай даа, Хэнтийнхээн!!!
Зочин 2023-09-06 103.57.95.137
Мөнгө зүгээрл цаас болчихсон уу? Оюук найзаа?
Зочин 2023-09-06 66.181.189.185
Лалын сүм юм уу
ЗОЧИН 2023-09-06 139.5.217.136
КҮЕЭЭ НЭЭРЭЭ ХӨШӨӨ БАРЬДАГААРАА БОЛ ХӨГЖИЛ МААНЬ ЮУН ЯПОН, ЮУН АЗИЙН БАР УЛСУУД ВЭ? СУГА ХӨГЖИХӨӨР БОЛЛОО?, НААД ШАВАР ОВООЛГООРОО ЯАНАМ БЭ? ЮУНД НЭМЭРТЭЙ ГЭЖ? ХЭНТИЙ АЙМАГ Ч ШАВАР ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН АЙМАГ БОЛЛОО? ОДОО БОЛСОН УУ? НААД ХӨШӨӨ ДУРСГАЛАА ОДОО БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ? АЛХАМ ТУТАМДАА ХӨШӨӨТЭЙ БАЙНА? ТЭРНИЙ ОРОНД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, БОЛОВСОН ЖОРЛОНГОО БАРИАЧ? ЯДАЖ Л АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ Ш ТЭЭ?
Зочин 2023-09-06 66.181.160.77
Оцон шувуу байшин дээрээ баахан антенн, хажууд нь хүүхэддээ мөсөөр пирамид барьж өгчээ л гэж харагдаж байна. 20 гаран тэрбумаар Пенгвиний байшин барьж татвар төлөгчдийн мөнгөөр туйгасанд баяр хүргэе!
z0chin 2023-09-06 167.88.93.61
manaihan negnyhee hiisen yumiig dandaa gutaaj tuugeeree kaif avdag,door sereg yum bichsen humuus eersdee yu hiij sanaachilsan boloo…
ih l hedelmer orson shinjtei haragdaj bna, harin anthene shig zuils ni yug aguulsan yum boloo, shovh uzuur tenger luu haruulsan ni taalagdsangui dee
Зочин 2023-09-06 103.57.94.41
УИХ-аа нүүлгэ …
Зочин 2023-09-06 103.212.116.97
Тэнэглэл гэж энэ. Татвар төлөгчдийн мөнгөөр ийм юм бариад хүмүүсийн аж амьдрал сайжрах ю уу. Энэ их мөнгөөр хэчнээн сургууль, цэцэрлэг барьж байгуулж болох байсан бол. Малын хороо л бодох байх даа
МАН 2023-09-06 59.153.114.236
Хэнтийн дарга нар ийшээ нүүнэ гэв
Зочтн 2023-09-06 103.57.94.147
Их хүч хөдөлмөр гаргаж аугаа сайхан юмтай болжээ. Баяр талархлаа илэрхийлье. Жуулчин олны зам зөрөг зургар тод байх болтугай.
Зочин 2023-09-06 59.153.115.85
Нийтээрээ галзуурцан бхаа, гоё юм хийж ч гэх шиг, ойго
я 2023-09-06 103.212.116.196
гое болжээ
Зочин 2023-09-06 66.181.182.120
Сүлжээний антенн байна л гэж хараад байна шд
Зочин 2023-09-06 103.57.94.71
Ene urguunii hoimort zalarsan nuhur hen be!? Arai Oyun-Erdene bish bol Hurelsuh baih bagadlal ih zurag baina. Manai ih haanii zurag lav bish bololtoi. Ach huu Huvlai haan baihdaa ordoniihoo zuraachid amaaraa helj zuruulsan ch gelee medeej uuriin uvuuguu es uur dur turhtei zuruulna gej baihgui hamgiin bodim unen hamgiin oirhon zurag bolno .suuliin ued yanz bureer zurah ni boduushtai asuudal! Chingesiig kazak, hun baisan,ter b** hel Yapon yakuzaa hun ch gej bichij baisan ni negiig bododuulah!!!
Яанаа 2023-09-06 172.91.183.102
Өвөл тас хөлдөөд ирэх хавар өгөршиж эвдэрчихсэн байх байлгүй
Zochin 2023-09-06 46.114.5.27
hentiinhen niilj ulsiin tusvuus husdag arga ni