Шүүмжлэл дагуулсан "Их хуралдай"-г барьж дуусав

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

Шүүмжлэл дагуулсан "Их хуралдай"-г барьж дуусав

Шүүмжлэл дагуулсан "Их хуралдай"-г барьж дуусав

Засгийн газраас 2021 онд Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно гэж зарласан. Энэ хүрээнд “Андлалын өргөө", “Их хуралдай”, Уул уурхайн музей гэх мэт хэд, хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа. Олны шүүмжлэл дагуулсан "Андлалын хөшөө"-г 2021 онд улсын төсвөөс санхүүжүүлэхээ больж, нурааж, төсвийн 2.2 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Гэсэн ч уран бүтээлчид хандиваар "Андлалын хөшөө"-г шинэчлэн босгож, төсвийн мөнгийг эргүүлэн барагдуулсан юм.

Тэгвэл 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн "Их хуралдай" цогцолборыг саяхан /2023.09.05/ улсын комисс хүлээж авчээ.

Уг цогцолборт 2018 онд 14 тэрбум, 2019 онд  600 сая төгрөгийг зарцуулж, 2019 оны наймдугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байв. Хэнтий аймгийн Биндэр суманд "Их хуралдай цогцолбор"-ыг байгуулаад буй. Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21 метрийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй. Мөн хэмжээний зоорийн давхартай, монгол гэрийн хэв шинжийг агуулжээ. Энэ газар 1206 онд Монгол төрийн их хуралдай анх чуулж, их Монгол Улсыг тунхаглан, Чингис хааныг их эзэн хаанд өргөмжилсөн түүхэн газар юм.

Цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох гаргасан бөгөөд барилга нь тэнхлэгээрээ 21м-ийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй, мөн хэмжээний зоорийн давхартай, Монгол гэрийн хэв шинжийг агуулжээ.

Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд байгуулж буй. Энэхүү музейн төсөвт өртөг 5 орчим тэрбум  төгрөг.

  • "Шихихутуг Их засаг" цогболборын төсөв нь хоёр тэрбум. Мөн л 2019 он дуусах байсан.
  • "Монголын нууц товчоо" цогцолборын  төсөв нь 1.5 тэрбум төгрөг.
  • "Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын төсөв нь  1.5 тэрбум төгрөг юм.

2016 оноос эхлэн Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд засгийг тэргүүлж, Ерөнхийлөгч болсон учраас байнга их хэмжээний мөнгө төсөвт хуваарилж ирсэн. Тэр тоолонд бүтээн байгуулалтын ажил өрнөж, тэр нь хэл ам дагуулсаар ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж