"Маргааш нүүрсний хэргийн сонсголын түр хороо хуралдана"

"Маргааш нүүрсний хэргийн сонсголын түр хороо хуралдана"

"Маргааш нүүрсний хэргийн сонсголын түр хороо хуралдана"

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. 

Х.НЯМБААТАР:

-"Шувуу" ажиллагааг би ахалж байгаа. Хүмүүсийг гадаадын орнуудаас авчрах ажлууд үргэлжилж байна. Бид өөрсдөө очоод шууд тэр хүмүүсийг авчрах эрхгүй. Т.Сүхболд энэ ажиллагааг ахалдаг байсан ч ЦЕГ-ын даргаар томилогдсон учир орны хүнийг нь ойрын хугацаанд томилно.  Би ирэх сард Хятадад ажиллана. Тус улсаас Монгол Улсын олон иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд хүлээлгэн өгөх болсон. Анх удаа, нэг дор олон ялтан шилжүүлэн авах гэж байна. Тэд дандаа авлигын гэмт хэрэгтнүүд биш.

УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал дүгнэлтийг өнөөдөр мөн гаргасан байгаа. Шүүхийн тухай хуулийг хоёр жил мөрдөж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ хуулиар хуульчилж, гишүүдийг нь ил тод бүрдүүлдэг тогтолцоо бүрүүлсэн.  Мөн Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгон байгуулсан. Хууль зөрчсөн бол шүүгчийг ажлаас халах нөхцөл бүрдсэн.

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг бэлтгээд байна. Шүүхийн тухай хуультай уялдуулан энэ баримт бичгийг боловсрууллаа. Намрын чуулганаар УИХ-д өргөн барина. Олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу бичсэн. Мөн шүү эрх мэдлийн салбарт цахим хөгжлийн ололтыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарсан.

Олон төрлийн биш, нэг баримт бичигтэй болно. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн бэлтгэх, хүний нөөцийг яаж бүрдүүлэх гэх мэт өргөн агуулгатай.

Мөн намрын чуулганаар Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүн таслах үйл ажиллагаан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоонд суурилан шүүх үйлчилгээ үзүүлдэг. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломжийг хангана. Хэрэг маргааны дагнасан шүүхийн тогтолцоог хадгална, халахгүй. Бид 30-аад жилийн турш социалист шүүхтэй байв. Маргааны төрлөөс хамаарч шүүхийн процесс хялбар болно. ШШГЕГ-ын бүтцийг мөн өөрчилнө. Намрын чуулганаар шүүх эрх мэдлийг ихээхэн өөрчлөх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөх шаардлага бий.

Нүүрсний хэргийн сонсголд хянан шалгагч, шинжээч томилно. Уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Маргааш түр хороо хуралдана.

УИХ-ын зарим гишүүн гадаад томилолттой байна. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргана. Арав эсвэл арваннэгдүгээр сард сонсгол болох болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Нямбаатар ЭНХБАЯРЫН ДАЙТАЙ ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХ НЬ УУ ҮГҮЙ ЮУ 2023-09-06 59.153.115.254

УИХ-ын гишүүн Энхбаярын ачаар ХӨГЖЛИЙН БАНКНЫ БУЛХАЙ ЛУЙВРЫН талаар иргэд сайн мэдээлтэй болсон. Харамсалтай нь шийдвэр гаргасан ЕС, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД НАР НЬ ГЭМГҮЙ, ХАРИН ТЭДНИЙ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛСЭН ДУНД ДООД ШАТНЫ хэдэн хүн буруутан болоод өнгөрсөн. Нүүрсний хэрэг яг ийм замаар явах вий.ҮАБЗ, ЗГ-ын шийдвэр нууц гээд, эд, Ганхуяг мэтийн хэдэн хүн буруутан болоод дуусах вий. Хүрэлсүх ЕС, ЕР-ч байсан, байгаа хүний хувьд ам нээвэл зүгээрсэн..Эцгийг нь би таньдаг байсан юм..

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.183.102

Нүүрсний хэрэгт одоо нэрлэгдээд буй жараахайнуудын ард нуугдаж үлдсэн акулууд болох Баттулга, Хүүк, Сү.Батболд нарыгаа шоронд хорихгүй л юм бол сонгуулиар цагаан хуудас өгнө.

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.117.87

Хятадын шударга шүүхээр орж нус нулимстайгаа холилдсон хэрэгтнүүдийг монголын шударга бус мөнгөний хуульчдын гараар оруулж сэтгэлийг нь сэргээж малгайг нь шилэн дээр нь хаяулах нь дээ

Avatar

Зочин 2023-09-06 66.181.181.48

Нийтэд мэдэгдсэн байхад бүү мэдэн будил.. Наад асуултаа та-санаачилж бусдаа шахаж ҮАБЗ-ийн шийдвэр гаргасан Женкогоосоо асуу

Avatar

Нэргүй 2023-09-06 59.153.115.254

?, 6/Төмөр замыг зөвхөн Бодь-оор хийлгэх чиглэлийг ҮАБЗ, эсхүл ЗГ өгсөн юм уу, эсхүл төмөр замын компани өөрснөө шийдвэр гаргав уу. Яагаад ганц Бодь гэж ?? 7/Яагаад Бодьтой байгуулсан гэрээг нууцалсан юм бэ? Үндэслэл нь? 8/Эрдэнэс таван толгой компани ЗГХЭГ-ын харъяа юм бол яагаад үйл ажиллагаанд нь хяналт тавьж чадалгүй нүүрсний хулгайг гааруулчихав?

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-09-06 59.153.115.254

6/Төмөр замыг зөвхөн Бодь-оор хийлгэх чиглэлийг ҮАБЗ, эсхүл ЗГ өгсөн юм уу, эсхүл төмөр замын компани өөрснөө шийдвэр гаргав уу. Яагаад ганц Бодь гэж ?? 7/Яагаад Бодьтой байгуулсан гэрээг нууцалсан юм бэ? Үндэслэл нь? 8/Эрдэнэс таван толгой компани ЗГХЭГ-ын харъяа юм бол яагаад үйл ажиллагаанд нь хяналт тавьж чадалгүй нүүрсний хулгайг гааруулчихав?

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-09-06 59.153.115.254

Ямар ч хариултгүй байгаа асуултууд
1/Яагаад ҮАБЗ шийдвэр гаргах болсон юм бэ, ЗГ шийдээд явж болоогүй юм уу? 2/ҮАБЗ ямар ямар асуудлаар шийдвэр гаргасан юм бэ.Үндэслэл нь?, 3/ЗГ ямар ямар асуудлаар шийдвэр гаргасан юм бэ.Үндэслэл нь? 4/ҮАБЗ гэрээнүүдийг нууцлах шийдвэр гарсан юм уу, эсхүл ЗГ нууцалсан юм уу.Үндэслэл нь?
5/OFFTAKE гэрээ байгуулах чиглэлийг ҮАБЗ, эсхүл ЗГ өгсөн юм уу, эсхүл нүүрсний компани бие даагаад гаргасан юм уу. Үндэслэл нь?,

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ил шарх эдгэрдэг, битүү шарх үрэвсдэг гэж та нарт хэлсэндээ би 2023.1.15 2023-09-06 59.153.115.254

ҮАБЗ-ийн дарга, гишүүн байсан, одоо байгаа, ЗГХЭГ-ын дарга байсан хүмүүс доорх 8 асуултад хариулж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй.Одоо та нар дуугай өнгөрөөвч хэзээ нэгэн цагт эд бүгдийг хэн нэгэн ил болгоно шүү дээ.Аргагүй байдалд орсон байж болно, алдаа гаргасан байж болно. Алдаа гаргасан бол засч залруулаад л ажиллана биз дээ. Ингээд ус балгасан юм шиг дуугүй байхаар чинь элдэв хардлага дагана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж