ОХУ-ын арми Украины дроны цохилтоос хамгаалах зорилгоор нисэх онгоцуудаа машины дугуйгаар бүржээ. Сүүлийн үед Украины арми ОХУ-ын агаарын баазуудад цохилт өгөх нь ихэссэн. Хиймэл дагуулаас авсан зургийг харахад Энгельс агаарын бааз дахь Ту-95 стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг машины дугуйгаар бүржээ.
Дугуйнуудыг ямар учраас онгоцны дээр эгнүүлэн байрлуулсан нь тодорхойгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар энэ нь нэмэлт давхарга үүсгэж, шөнийн цагаар нисэх онгоцны үзэгдэх байдлыг багасгах гэсэн бүдүүн баараг оролдлого аж.
"Ингэж бүрснээр нисэх онгоцноос ялгарах дулааныг бууруулж болох ч хэт ягаан туяаны камераас зугтах аргагүй. Энэ нь үнэхээр явцгүй арга ч гэлээ тэд онгоцнуудаа хуяглахын тулд чадах бүхнээ хийж байгаа бололтой. Энэ арга үр дүнгээ өгөх эсэх нь халдлагад ашиглах пуужин эсвэл дрон дээрх байлдааны хошуу юу байхаас хамаарна. Дэлбэрэлтийн улмаас онгоц гэмтэх эрсдлийг дугуйнууд бууруулж болох юм" гэж дрон үйлдвэрлэгч "Francisco Serra-Martins"-ын зөвлөх хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нутаг дэвсгэрт зургаан ч удаа дроны халдлага болсон. Эстонийн хилийн ойролцоох Псков хотод болсон халдлагын улмаас хэд хэдэн тээврийн онгоц эвдэрч гэмтсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ