Хятадын цахилгаан автомашин Европын үйлдвэрлэлд заналхийлж байна

Хятадын цахилгаан автомашин Европын үйлдвэрлэлд заналхийлж байна

Хятадын цахилгаан автомашин Европын үйлдвэрлэлд заналхийлж байна

Хятадын цахилгаан автомашинууд Европын автомашины үйлдвэрлэлд бодит аюул заналхийлэл учруулж буйг мэргэжлийн хүн хэллээ. Германы Мюнхенд болсон Олон улсын автомашины үзэсгэлэнгийн бага хуралд оролцсон хятад төлөөлөгчдийн тоо энэ онд 29-75 болж нэмэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Үзэсгэлэнд 38 орноос 750 гаруй оролцогч оролцжээ. 

Хятад компаниудын төлөөлөл ийнхүү нэмэгдсэн нь тэд Европын зах зээлийг эзлэх дараагийн эзэд болохыг харуулна. Уоррен Баффетын дэмжлэгтэй автомашин үйлдвэрлэгч "BYD" компани "Seal" загварын цахилгаан седанаа энэ долоо хоногийн Даваа гаригт Европт танилцуулжээ. Түүнчлэн Ханжоу хотод төвтэй "Leapmotor" компани ирэх жил жийп машинаа Европын зах зээлд гаргана гэдгээ мэдэгдлээ. "Xpeng" компани ч бас Норвеги, Швед, Дани, Голландын зах зээлд аль хэдийнэ нэвтэрсэн бөгөөд ирэх жилээс Германд автомашин нийлүүлэх гэж байна. Герман бол хамгийн чухал, хамгийн өндөр стандарттай зах зээлд зүй ёсоор тооцогдоно. 

Хятадын цахилгаан автомашины зах зээл тэлж буйгаас үүдэн Европын хоёр томоохон автомашин үйлдвэрлэгчийн зэрэглэлийг бууруулах арга хэмжээг Швейцарийн "UBS" банк авчээ. 

Түүнчлэн Европын зарим үйлдвэрлэгч Хятадад дангаараа амжилтад хүрэхэд хүндрэлтэй байгаа тул хамтын ажиллагааг гол чиглэлээ болгосон. Тухайлбал, "Volkswagen" компани "Xpeng"-тэй хамтран ажиллаж эхэлжээ. 

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-06 202.179.27.237

sain goy mashin

Avatar

Нэргүй 2023-09-06 103.57.94.71

Hyatad mashin hudaldaj avahgui l baival boloo bizdee. Zanalhiilel ene ter gej zohimjgui ug helelgeer surjigneh shaardlaga baigaa yum uu?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж