"Ховд аймгийн Халзанбүрэгтэй ордыг төр өөртөө авна гэж байхгүй"

"Ховд аймгийн Халзанбүрэгтэй ордыг төр өөртөө авна гэж байхгүй"

"Ховд аймгийн Халзанбүрэгтэй ордыг төр өөртөө авна гэж байхгүй"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцуулж байна. 

Тэрбээр, Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгат сумын нутагт орших Халзанбүрэгтэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, иргэдтэй зөвлөлдөж шийдвэрлэж, арга хэмжээ авахыг УУХҮЯ болон БОАЖЯ-нд үүрэг болголоо. Энэ ордын талаар товч мэдээлэл өгвөл, тус орд нь Ховд аймгийн Мянгат суманд оршдог. Нийт хоёр тусгай зөвшөөрөлтэй. Тусгай зөвшөөрлийг анх 2001, 2004 онд олгосон.

Улсын бүртгэлийн нөөцийн ангилалд газрын ховор элемент гэсэн ангилалтай бүртгүүлсэн. 268 сая тонн хүдрийн нөөцтэй.

Монгол Улсын хувьд нийт гурван сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэдэг бол бараг 30 гаруй хувь нь Халзанбүрэгтэй ордод хамаардаг. Тиймээс том хэмжээний орд гэж ойлгож болно. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулж энэ уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан. Ямар шалтгааны улмаас уурхайг зогсоосон бэ? гэхээр:

  • Байгаль орчны менежментийн үнэлгээг салбар яамаар батлуулаагүй,
  • Бусад холбогдох зөрчлүүд тогтоогдсон.

Хэдийгээр акт тавигдсан ч тухайн уурхайн үйл ажиллагаа үргэлжлээд явж байсан учир Засгийн газрын тогтоол ийнхүү гарч байна. Үйл ажиллагааг нь түр зогсоосон гэдэг нь лиценз цуцалж байгаа гэсэн үг биш. Зөрчлүүдийн хувьд Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал хайх, эхлүүлэх үедээ цацрагийн идэвхийн улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл аваагүй. Мөн хайгуулын үйл ажиллагаанд шаардагдах усыг Ховд голоос зөөврөөр ашиглахаар аймгийн байгаль орчны газраас дүгнэлт гаргуулж гэрээ байгуулсан боловч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай.

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээ байгуулаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд дээрх зөрчлүүдээс дурдвал ийм байна.

Энэ ордыг төр өөртөө авна гэж байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тэнэгтэх мал 2023-09-06 219.74.106.60

хувийн өмчүүд дээрэмдэж аваад л..зогсооно,шалгана,цуглана,шоронд хатаана,дэлгэрэнгүй шүү,хэлнэ шүү,Байнгын дарамт шахалт …8 жил дээрэм хийллэээ

Avatar

иргэн 2023-09-06 66.181.161.19

энэ сайд юу ч мэдэхгүй оргил худалдааагаа мдэх байх хөгийн н**ш чи уурхай яривал зүгээр өнгөрөөхгүй шүү

Avatar

Мөнх 2023-09-06 66.181.190.139

энэ ордыг ашиглах эсэхийг малчид шийднэ гэж сайд маань ярьж байна , тэгээд уул уурхай яам сайдын хэрэг байгаа юм уу уул уурхайн асуудлыг малчид шийдээд явах юм бол

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.116.201

Уул уурхайн лиценз, газрын зөвшөөрлийг нийтэд зарлаж худалдахгүй, үргэлж авлигаар өгнө. оркуудад ийм улс төр заяасан.

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.90.133

нутгийн иргэд малчид мэдээд уул уурхай ашиглах үгүйг шийдээд явах юум бол монгол улс гэж байлгаад татвар төлж дарга тэжээж яахын 360 сум улс болоод тэндээ асуудалаа шийдээд амьдаръя уул уурхай хөгжил дэвшилээр ч яахын зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л морьтойгоо малтайгаа өөхөн дэнтэй тулганд ил галтайгаа хиртэйгээ амьдарцгаая ман намынхан гэж янзын хулгайч нар байхын өөрсөдөд нь хэрэгтэй бол хуулийг нулиман хүч түрэн дээрэмдэж авна эсвэл аж ахуйн нэгж иргэд малчидын дунд яс хаяж муудалцуулна

Avatar

Нэргүй 2023-09-06 202.21.107.42

ХҮЗҮҮГҮЙ СДАГ ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

ИРГЭН 2023-09-06 202.9.46.207

энэ ордын эзэн хэн бэ гэдгээ зарлах ёстой

Avatar

Иргэн 2023-09-06 202.21.104.2

1-т. Халзан бүргэдэй гэж бичнэ. 2-т. Энэ ордыг ашиглах цаг нь болоогүй. Одоо ухаж төнхаж байгаа уул уурхайн ордууд аа зөв, сайн ашигла. Баялгаа ямарч ашиггүй гадныхнаар зөөлгөж, байгаль орчинг эргэж сэргэхгүйгээр сүйтгэж, ирээдүйд үүц болгон хадгалах ёстой стратегийн ордоо ийм замбараагүй төрөөр самруулахыг Ховдын ард түмэн төдийгүй бүх монголчууд эсэргүүцнэ. Энэ улс орны авдранд алт, эрдэнэс хадгалагдаж болохгүй юу??

Avatar

Нэргүй 2023-09-06 202.21.121.236

Цацраг идэвхт ашигт малтмал биш байгаа шүү газрын ховор элемент, тусдаа NORM, TENORM гэсэн ангилалд ордог ашигт малтмал юм, уран торийн элемент бага хэмжээгээр байгаа гэдэг нь энэ эрдэс нь байгаа гэсэн үг огтоос биш, уран болон торийн эрдэс маш тусдаа зүйл юм. NORM ангилалд бидний мэдэх зарим металууд, фоспорит, нүүрс зэрэг олон эрдсийн бүрэлдэхүүн ордог тусдаа ангилал юм. МУ үүнийг мэдэхгүй байна гэдэг нь маш харамсалтай юм, уул уурхайн яам минь дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж