"Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байна"

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байна"

"Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байна"

Засгийн газрын өнөөдрийн /2023.09.06/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрэхэд 67 сая ам.доллар дутуу байна. Одоо 3,9 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн сараас 106 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна.

Эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор нэмэгдсэн.

Нүүрс л зарж байсан бол одоо нэмээд жонш, төмрийн хүдэр зарах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Бэлтгэл ажил эхэлж, есдүгээр сард багтааж жонш, төмрийн хүдэр биржээр борлуулах үүргийг холбогдох байгууллагуудад өгч байна. Үүний дараагаар мөнгө, зэсийг биржээр оруулах бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгсөн. Биржээр бүтээгдэхүүн зарвал тусгай гарцаар гардаг байдлыг бодитой үр дүнд хүргэхийг Боомт хариуцсан сайд болон уул уурхайн компаниуд, холбогдох яамуудад үүрэг болгож байна.

Биржээр бүтээгдэхүүн гаргах нь нэгдүгээрт, бүтээгдэхүүнийг үнэтэй гаргах, хоёрдугаарт, өрсөлдөөн орж байгаа учир аж ахуй нэгжүүдэд мөн эерэг нөлөө үзүүлэх давуу талтай.

Зөвхөн нүүрснээс жишээ авахад хил үнэ болон биржээр зарж байгаа дээр үнийн хувьд 500 орчим тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа. Өмнө олон тэрбум төгрөг ил, далд гэрээгээр явдаг байсан бол одоо биржээр л зөвхөн арилжих болсон. Үүнээс гадна хил дээр ирсэн нүүрс байлаа гэхэд газар дээр нь дээжийг нь аваад шинжилдэг лабораториудыг ашиглалтад оруулах тухай, мөн гарч байгаа тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой гарцуудыг ашиглалтад оруулах талаар хугацаатай үүргүүдийг холбогдох байгууллагуудад өгч байна. Ингэснээр валютын нөөц нэмэгдэж, монгол төгрөгийн худалдан авах чадвар хадгалагдана. Энэ бүхнээ алдахаар өнгөрсөн хугацаанд юу болж байсныг бид харсан.

"Жижиг тавантолгой" компанид бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоор больсноос хойш очсон удирдлага нь нүүрсээ биржээр биш шууд гэрээгээр зарж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл хуучин байсан тогтолцоогоо санагалзаж байгаатай холбоотой.

Тиймээс зөвхөн биржээр хийж байгаа худалдах ажлыг гааль, татварын системд үүрэг болгож байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ил тод байдлыг бий болгох, борлогдож байгаа бүтээгдэхүүнээс бодит ашиг авч ирэх тогтолцоог бий болгох нь чухал. Энэ бүхнийг болиулахын тулд хил үнийг болиулж биржийн худалдааг эхлүүлсэн. Тиймээс "Жижиг Тавантолгой"-д гарч байгаа үйлдлийг бид зөвшөөрөхгүй.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сайн байна. Валютын нөөц аажмаар ч гэсэн нэмэгдэж байна. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд мөн хэвийн байгааг онцолъё.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж