ЦЕГ: Зодуулсан иргэн цагдаа биш, биеийн байдал хэвийн байгаа

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Зодуулсан иргэн цагдаа биш, биеийн байдал хэвийн байгаа

ЦЕГ: Зодуулсан иргэн цагдаа биш, биеийн байдал хэвийн байгаа

НЭМЭЛТ:

Цагдаагийн ерөнхий газраас олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг цацагдсан. Үүний дагуу тодруулахад иргэн “С” гэгч нь 2023 оны наймдугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна. Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна гэдэг мэдээллийг өгөв. Зодуулсан иргэний биеийн байдал хэвийн, гэртээ байгаа гэв.

ЦЕГ: ЦАГДААГИЙН БИЕД ХАЛДСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Олон нийтийн сүлжээнд шаардлага тавьсан цагдааг үл тоон биед нь бүлэглэн халдаж, зодож буй бичлэг цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хэргийг холбогдох хэлтэс шалгаж байна. Шалгалтын ажил дууссаны дараагаар мэдээлэл өгөх боломжтой" гэдэг мэдээллийг өглөө.

Өмнө нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн биед халдах, автомашинаар дайрахыг завдсан хэрэг бүртгэгдэж байсан. Өнгөрсөн 2022 онд Замын цагдаагийн биед халдсан иргэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, 700 мянган төгрөгөөр торгож байв. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэнийг шалгасан байдаг.

Улмаар приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан юм. Иймд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс уг жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, 450 мянган төгрөгөөр торгох, мөн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр торгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж