Арабын өрсөлдөгч гүрнүүд дипломат харилцаагаа сэргээв

Арабын өрсөлдөгч гүрнүүд дипломат харилцаагаа сэргээв

Арабын өрсөлдөгч гүрнүүд дипломат харилцаагаа сэргээв

Арабын ертөнцийн өрсөлдөгч  гүрнүүд болох Саудын Араб болон Иран улсууд Мягмар гаригт Элчин сайд  нараа солилцсоноор  долоон жил тасарсан харилцаа дахин сэргэв. Персийн булангийн орнуудын дипломат харилцаа сэргэхэд өнгөрсөн гуравдугаар сард Хятад улсаас зуучилсан хэлэлцээ гол үүрэг гүйцэтгэжээ.

Хоёр орны харилцаа өнгөрсөн 2016 онд Эр-Рияд исламын шийт урсгалын зүтгэлтэн Нимр аль-Нимрийг цаазалсантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаалын үеэр Иран дахь Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газруудад халдлага гарсны дараа тасарсан. 

Элчин сайд Абдулла Аланази Тегеранд ирээд үүрэгт ажилдаа орохдоо "Саудын Арабын удирдлага холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, (харилцаа) илүү өргөн цар хүрээтэй болгохын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна" гэж хэлснийг Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Тэрбээр өмнө нь Саудын Арабаас Оманд суугаа Элчин сайдаар ажиллаж байсан бол Эняти өмнө нь Ираны Кувейтийн элчин сайдаар ажиллаж байжээ.

Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яам өнгөрсөн сард үйл ажиллагаагаа сэргээсэн. Харин Иран улс Эр-Рияд дахь Элчин сайдын яамаа дахин нээснийг өнгөрсөн зургадугаар сард төрийн далбаа мандуулах ёслолоор тэмдэглэсэн юм.

Харин Иранаас Саудын Арабт суугаа Элчин сайд Алиреза Энаяти нийслэл Рияд хотод хүрэлцэн ирж, Гадаад хэргийн яамны албан тушаалтнууд болон элчин сайдын яамны ажилтнууд хүлээн авч уулзсан гэж Ираны албан ёсны IRNA агентлаг мэдээлэв.

Ираны шилдэг дипломатч, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан өнгөрсөн сард Саудын Арабт хийсэн анхны айлчлалынхаа үеэр эв нэгдэл, яриа хэлэлцээний талаар номлож, хоёр орны харилцаа "зөв чиглэлд хөгжиж байна" гэж мэдэгджээ.

Иран, Саудын Араб олон жилийн турш Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнтэй бүс нутагт сөргөлдөөнтэй талуудыг дэмжиж ирсэн.

Гуравдугаар сарын хэлэлцээрээс хойш Саудын Араб Ираны холбоотон Сиритэй харилцаагаа сэргээж, Ираны дэмжлэгтэй Хути хүчний эсрэг олон жилийн турш цэргийн эвслийг удирдаж байсан Йеменд энх тайвны төлөөх тэмцлийг эрчимжүүлэв.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-09-06 66.181.166.196

Иран арабын орон мөн үү, өрсөлдөгч арабын орнууд гэх нь зөв үү, иранд мэдээж цөөн тооны арабууд байгаа л байх, гэхдээ л харьцангуй цөөн нийт хүн амын 2% хавьцаа л байх

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.117.87

Туркад турк курдууд амьдардаг болохоор арабын биштэй адил иранд персүүд, азербайжхнууд, еврей, армян, курд гээд аоаб биш үндэстнүүд амьдардаг учраас

Avatar

Зочин 2023-09-06 139.5.216.197

Иран араб орон биш. Персүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж