Л.Оюун-Эрдэнийн субботник ба тактик!

Л.Оюун-Эрдэнийн субботник ба тактик!

Л.Оюун-Эрдэнийн субботник ба тактик!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдын хязгаараас хоёр мессеж илгээжээ. Нэгийг нь Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар, нөгөө нь  МАН-ын даргын хувиар хэлсэн байна.

Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаагаа тэрбээр дуулгахын сацуу эрх баригч нам ирэх 2024 оны сонгуулийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж, мөн бусад намуудыг ч уриалжээ.

Хаврын чуулганаар УИХ-аас Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал гурван хуульд реформ хийсний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм.  Парламентын гишүүдийн тоог 126 болгож, үүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгохоор эцэг хуульд өөрчлөлт оруулснаарнэг гишүүнд оногдох эрх мэдлийн төвлөрөл саарна гэж тооцсон.

Хоёрт, Сонгуулийн тухай хуулийн дагуу пропориональ системээр сонгууль явуулснаар нэг намын үнэмлэхүй эрх мэдэл буурч, парламентад олон намын төлөөлөл орж ирнэ гэсэн хүлээлт бий. Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийн хүрээнд улс төрийн намуудад болон УИХ-д нийгмийн бүлгүүдийн оролцоо сайжирна гэж найдаж байгаа. Эдгээр гурван реформын гол зорилго нь эцсийн бүлэгт төрд бугшсан авлигатай тэмцэх, ардчиллыг хамгаалахад чиглэгдсэн юм.

Үгэн дотор үг гэвэл Л.Оюун-Эрдэнийн Ховдоос илгээсэн хоёр дахь мессэж өнгөцхөн сонсоход бусад намуудад хандсан уриалга мэт боловч далд утгаараа цагаан байрны журмын нөхдөдөө хандсан  үг юм. Үндсэндээ, жагсаалтын эхний тавд лавтайяа Төрийн ордонд суугаа өнөөгийн улстөрчдөөс багтаахгүй гэсэн санаагаа товч бөгөөд тодорхой илэрхийлж байна.

1.

Парламентын гишүүдийн тоо 126. Зовлонтой нь өөрийгөө ирэх сонгуульд нэр дэвшинэ гэж бат итгэчихсэн эсвэл намын жагсаалтад найдвартай бичигдэнэ гэж тооцож яваа горилогч нам, намд хар мянгаар бий. Намуудын дарга нар “алтан загас” бишээс хойно бүгдийнх нь гишүүн болох хүслийг биелүүлэх боломжгүй. Тиймээс хэн нэгнийг нэр дэвшүүлэх болон зайлуулахад хэлэх шалтгаан тэдэнд хэрэгтэй. Тэр тусмаа жагсаалтад багтахын тулд намуудын дунд, нам дотроо хөнжлөө жийлцэнэ. Нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг нь нулимстай үлдэнэ. Зарим нь намынхаа хаалгыг савж, зарим нь намдаа хайр зарлана. Аравдугаар сарын 1-нд намрын чуулган нээлттэй хийхтэй зэрэгцээд ирэх оны сонгуулийг субботник болон сурталчилгаа албан бусаар эхлэх биз.

Сонгуулийн нэр дэвшигчдээ МАН Бага хурлаасаа тодруулж, намын үүрүүд рүүгээ үүрэг чиглэл өгдөг. АН-ынхан намын үүрүүдээсээ тодруулж, Үндэсний бодлогын хороо нь батламжилдаг.

Өмнө нь, 2012 оны сонгуулиар улс төрийн намууд намынхаа нэг, хоёрдугаар хүнээсээ эхлээд улс төрд удаан явсан, намдаа их хэмжээний хандив өгсөн “стратегийн ач холбогдолтой улстөрчид”-өө эрэмбэлж байсан. Жишээ нь, АН-ын жагсаалтад Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, М.Батчимэг, МАН-ын жагсаалтад Сү.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин,Д.Лүндээдорж, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Сарангэрэл нар эхний 10-т бичигдэж байв.

Тэгвэл ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ ч, Л.Гантөмөр ч жагсаалтын нэрээ бичүүлэхгүй, “тулаанд зөвхөн шонхорууд нисдэг” болохыг үлгэрлэнэ л гэж байна. Гэхдээ цаг дээрээ хэрхэхийг өнөөдөр тааж хэлэхэд хэцүү.

Л.Гантөмөрийн зүгээс жагсаалтад намын удирдлагуудыг багтаахгүй байх, Л.Оюун-Эрдэнийн хувьд жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаах тактикаа дэлгэлээ. АН, МАН-ын жагсаалтын эхний 10 дотор бичигдэнэ гэдэг ногоон гэрлээр УИХ-ын гишүүн боллоо гэсэн үг. Тиймээс л жагсаалтын эхний арвын эрэмбийн үнэ тэнгэрт тулах нь тодорхой.

2.

Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн субботник  нь нүүрсний хулгай.  Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд Х.Нямбаатар ч нүүрсний сонсгол хийж, хүний, өөрийн дайснуудаа илчлэх биз.  Ингэхээс ч аргагүй, авлигч, луйварчдаасаа салахгүй бол улс чинь уруудан доройтлоо шүү гэж Ромын Пап хүртэл тэндээс энд ирээд сануулчихлаа шүү дээ.

2020 онд ЖДҮ, жаран тэрбумаар шалтаг хийн У.Хүрэлсүх нам дахь хүний өөрийн дайснуудаа замаасаа зайлуулсан. Энэ жишгийг ч Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж яваа. Аль нам ч алх барьж чадахгүй бол хадаас болно гэсэн үг. Нүүрсний хулгайн хэрэгт МАН-аас ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж явсан олон хүн нэр холбогдсон. Тэд дээлээ нөмрөөд явдаггүй юм аа гэхнээ сонгуульд нэр дэвших эрхгүй болж үлдэнэ. МАН-ын шинэ дүрмээр авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй.

Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзүүлж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалттай. Тэгэхээр нүүрсний хулгайн хэрэгт холбож АТГ-аас шууд нэр цохсон МАН-ын 10 гишүүн ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болж байна. Дээр нь яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат хоёрын улс төрийн карьер ерөнхийдөө цэг тавигдах нь ойлгомжтой болсон.

Тэгвэл МАН-ын дарга жагсаалтад аль болох “ах нар”-аа багтаахгүй шахах тактик барьж байгаагаа Ховдоос дуулгасан нь энэ. Тэрбээр өмнө нь ч “энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд эрс шинэчлэлт” хийхээ зарлаж байсан. Жагсаалтад нэр муутай хүмүүсийг оруулсан нам шууд ялагдааыг анхааруулж ч байв. Түүний анхааруулга чухамдаа журмын нөхдөдөө хаягласан үг болох нь мэдээж.

Харин Ардын намрын даргын үг АН, ХҮН хоёрыг хөлдөө чирэх магадлалтай.Түүний уриалгыг хүлээж авах эсэх нь улс төрийн намуудын дотоод асуудал. Гэсэн хэдий ч АН, ХҮН болон бусад улс төрийн намууд жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэн багтаахгүй бол аль ч өнцгөөс харсан “хасах оноо” авчирна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ эрт тооцсон болоод ийм ам мэх хийж байгаа энэ биз. Тамга атгасан хүн тоглоомын дүрмийг тогтоодог гэдэг дээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-06 202.179.13.30

Төр хамгийн том бизнес хийж буй энэ цаг үед шорон руу дарга илгээх хамгийн амархан л байгаа л даа.Эрх барь буй намын дарга уснаас хуурай гарна гэдэг юу л бол…

Avatar

Нэргүй 2023-09-06 188.162.254.95

уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!эсвэл гурван сая гишуунтэй болгое !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.190.82

булгантуяа ануужин жаргалмаа ундраа өнөрболор гэсэн юу ч хийдэггүй гишүүд хэрэггүй.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.183.102

Нүүрсний хэрэг, ЖДҮ, 60 тэрбумын хэрэг, газрын наймаа /М.Энхболд тэргүүтэй нөхөд/, шүүх цагдаа гээд бүгдийг цэвэрлэж хариуцлага тооцох, нэн ялангуяа нүүрсний хэрэгт одоо нэрлэгдээд буй жараахайнуудын ард нуугдаж үлдсэн акулууд болох Баттулга, Хүүк, Сү.Батболд нарыгаа шоронд хорихгүй л юм бол сонгуулиар цагаан хуудас өгнө. МАН-АН аль нь ч хэрэггүй. Хар машинаар саналаа луйвардуулахгүй. Гараар тоолно гэвэл яахав цагаан хуудас өгөх эсэхээ эргэж харж болох л юм.

Avatar

Зочин 2023-09-06 66.181.181.48

Буруу нь юу байхав. Бөөн луйварчдын нам АН-аас гэхэд ядаж жагсаалтын эхэнд орох 5 дээрэмчнийг хойш ухраах бодлого гэж болно. Ичих булчирхайгүй амьтад яаж ч мэднэ. Харцгаая даа

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.42

Монголчууд бор халзан хонь – хар халтар ухна \ _76- г \ сонгоод заслыг ололгүй гуч гариу оныг дуусгалаа . Төр – засгаа төг цэвэрлэж , ариун цэврийг сахихад хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бор халзан хонь – хар халтар ухнуудаас \ АМЬТАДААС \ хамуугүй дээр – Оюунэрдэнэ бол хүн мөн …

Avatar

Зочин 2023-09-06 192.82.92.42

Боловсролын хуулиа самарсан улс хегжил ярилтгуй. Хоосон толгойгоор улс удирдахгуй!!!

Avatar

Нэргүй 2023-09-06 59.153.114.151

Олигтой хүн олдохгүй байгаа юм шиг аргаа барсан байдал гэж энэ байхдаа

Avatar

Нэргүй 2023-09-06 101.114.6.76

Бузрууд намын жагсаалт гэдэг балай юмаар далимдуулаад бүгд арзайгаад ороод ирнэ. АН аас элбэгдорж батүүл энхсайхан энхболд баярцогт сайханбилэг да ганболд сосорбарам гэх мэт. МАН аас нөгөө улаан энхтүвшин нямдорж энхболд хүрэлбаатар чойжилсүрэн бямбацогт болорчулуун даваасүрэн гэсэн бузрууд хамгийн эхэнд орно. Жагсаж тэмцээд гишүүдийн тоог нэмэхийг хориглож чадаагүй маанаг малнууд одоо гишүүдээ нэмээд байхаас өөр яахав дээ. Идэж уух нь дийлдэхээ байна аа хэдэн гөлөгнүүдийн

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.180.52

сонсголын аппарат зүүдэг улс төрч бол найдвахтай гарах нь

Avatar

Зочин 2023-09-06 66.181.181.48

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшүүлэх нь юм юмнаас шоовдорлогддог тэднийг төрийн үйл ажиллагаанд оролцуулах цагаа олсон бодлого мөн байна.Зарим хүнийхээр олонд танигдсан хүмүүс сонгох нь өрөөсгөл, хуучин луухаанууд, туйлшрагчдаа сонгох санаархал байх. Оюун-Эрдэнэ ардчилагч болж жүжиглэгчдийн 10 жилд хийгээгүй, хийж чадахгүй ажил үйлсийг ковид дайнтай хэдэн жилд хийж чадсанд АН-ын бөлдгөн толгойтууд дэндүү их дайсагнах болж

Avatar

kkk. MAN yu bodoj urailan duudav daa 2023-09-06 103.57.94.71

Hugjliin berhsheelmei parlament bolchih yum baina l daa.MAN-iin urailgiig busad nam huleen zuvshuuruud uneheer jagcaaltad ordog yum bol hamgiin bagaar tootsohod gishuudiin 10 huvi ni hugjliin berhsheeltei /helgui,dulii,sohor,, hul gargui humuusees burdej jinhene utgaaraa hugjliin behsheeltei pralament bolchih bololtoi. kkk

Avatar

СОНГУУЛЬ 2024 2023-09-06 203.98.76.4

2024 ОНЫ СОНГУУЛИЙН ШОУ АЙМААР ЭРТ ЭХЭЛЖ БАЙНАА……БҮХ ЮМ ҮНЭГҮЙ ГЭХЧИЛЭН ХАЙР ЗАРЛАНА, СҮР СҮР ГАДААД ДОТООД АЙЛЧЛАЛУУД , ХУРААНА, НУРААНА…ГЭХ МЭТ ПОП МЭДЭГДЭЛҮҮД,

Avatar

jfdjhfdjhjhfd 2023-09-06 202.131.251.98

Заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэн жагсаах албагүй. Энэ бол сонгогчидод сонин биш. Нэр цэвэр олонд танигдсан, эрх ашгаа эрэмбэлэж чаддаг, үзэл бодолдоо үнэнч хүмүүс байхад л хангалттай. Сонгогчдын боловсрол дээшилсэн.

Avatar

Зочин 2023-09-06 203.98.76.9

Концеси, Хөгжлийн банк, ЖДҮ, Нүүрсний хулгай, газрын наймаа зэрэгт нэр холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлбэл тэр нам гарч ирэхгүй Оюун-Эрдэнэ тэднийг намаасаа шууд цэвэрлэх гэхээр хүчин мөхөсдөж байгаа байдал харагдаж байгаа ганц арга нь тэднийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй улс төрөөс хөөх тактик байгаа гэж харж байна

Avatar

Нэргүй 2023-09-06 103.57.92.231

МАН 2024 онд Данх толгойлж сонгуульд орвол АН-аас илүү суудал авч чадахгүй. Ер нь энэ жижүүрийнхээ сэтгэцийг нэг шалгуулчихад илүүдэхгүй л байх даа. Зүсэн бүрийн хулгай хийсэн нам ялна гэж үү. салаавч шүү

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.89.200

МАН-ын гишүүд ШУДАРГА байх нь СЭТГЭЦИЙН ЭМГЭГ гэж үзэх болжээ !

Avatar

Нэргүй 2023-09-06 124.158.107.35

Монголын төр системийн хувьд дампуу болсон. Оюун эрдэнэ анх энэ системыг засна гэж гарч ирсэн гэвч өөрөө энтэйгээ хутгалдаад байхын. ИХ д олон удаа сонгогдсон энэ систетийг бүтээлцсэн хүмүүсээс эхлээд салах хэрэгтэй. Тэгэхгүйгээр юу ч хийж чадахгүй. ТӨрийн бүх салбарт хууль шүүхэд ч нөхдүүд өөрёдийн гар хөлүүдээ дүүргэсэн тэднээр дэмжүүлээд тэднрийг хаацайлаад систетийг улам зузаатгаад байна.. Эхлээд цэвэрлэх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж