Вагнерыг террорист байгууллагын жагсаалтад оруулав

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

Вагнерыг террорист байгууллагын жагсаалтад оруулав

Вагнерыг террорист байгууллагын жагсаалтад оруулав

Их Британи улсаас Оросын ерөнхийлөгч Владимир Путинд дарамт үзүүлэхийн тулд хөлсний цэргийн "Вагнер групп" компанийг Исламын улс, аль-Каида зэрэг террорист байгууллагуудтай хамт жагсаалтад оруулав. Тус бүлэглэл нь Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг Украин руу довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн төдийгүй Африк, Сири зэрэг дэлхий даяар тогтворгүйжүүлэх ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Хориглосон жагсаалтад оруулснаар Вагнерт харьяалагдах, хурал цуглаанд нь оролцох, түүнийг дэмжих, бусад террорист бүлэглэлүүдтэй адил логог нь олон нийтийн газар ашиглах нь эрүүгийн гэмт хэрэг болно. Уг төрлийн гэмт хэрэгт 14 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.

Вагнерын тэргүүн Евгений Пригожин болон ойрын хүрээлэл нь онгоцны ослоор амь үрэгдсэнээр тус бүлгийн 25 мянга орчим дайчдын хувь заяа тодорхойгүй болсон. Тулаанд дадлагажсан хөлсний цэргүүдийг зүгээр тараачихад хэтэрхий хайран гэж Оросын албаныхан үзэж байгаа учраас Путин тэднийг төрд үнэнч байх амлалт өгүүлж, Батлан хамгаалах яамны харъяалалд авахыг хичээж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж