ЦЕГ-ын даргаар Хэнтийгээс гаралтай Т.Сүхболдыг томиллоо

ЦЕГ-ын даргаар Хэнтийгээс гаралтай Т.Сүхболдыг томиллоо

ЦЕГ-ын даргаар Хэнтийгээс гаралтай Т.Сүхболдыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2023.09.01/ болж Цагдаагийн ерөнхий дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болд нь ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж, түүнийг чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас оруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.

Харин өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ж.Болдын оронд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томиллоо.

Хэнтий аймгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2020 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд даргаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболдыг томилсон байдаг.

ЦЕГ-ЫН ШИНЭ ДАРГА Т.СҮХБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

  • 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа
  • 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
  • 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч
  • 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч
  • 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,  
  • 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
  • 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
  • 2020 оны 07 дугаар сараас  Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажилласан байна. 

ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч буй Ж.Болдын хүн бөгөөд сүүлийн жилүүдэд өрнөсөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэрэг болон нүүрсний хулгайн хэргүүдийн шалгалтыг зангидаж ажилласан албан тушаалтан юм.

ТҮҮНИЙ 2022 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буриад 2023-09-06 83.191.102.87

Цагдаагийн байгууллагын шинэ даргадаа ажлын амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.89.20

Хэнтийн хоолондоо дараагийн ээлжийнхэн жоохон хүлээж бай

Avatar

Нэргүй 2023-09-06 202.55.188.97

Хэнтий улс болжээ

Avatar

Нэргүй 2023-09-06 59.153.115.23

Хэнтийхэн мундаг байна. Гэхдээ Увсынхныг барах уу?

Avatar

Нэргүй 2023-09-06 139.5.216.93

Сайн хүн томилогджээ. Амжилт хүсье!

Avatar

Зочин 2023-09-06 66.181.181.48

Их хааны нутагт төрсөн хүмүүс дарга даамлаар ажиллах эрхгүй хуультай юм уу солиотуудаа

Avatar

Зочин 2023-09-06 59.153.115.248

Одоо бас баахан хэнтийхнээ дарга болгох байхдаа

Avatar

Нэргүй 2023-09-06 202.179.21.226

Бусад нь ч гэсэн тэгж л байсан. Нэг хүн гарангуут тэдний нутгийнхан бүх албан тушаал эзэлнэ. УБ-аас гарангуут 40 мянгатынхан дүүргэнэ гэдэг л байсан.

Avatar

Толь 2023-09-06 64.119.29.252

Хэнтий цагдаад бэлтгэгдсэн алба хаагч ачаалал даана, үг даана, өл даадаг байгаа шүү, Сүхболд даргыг хамт ажиллаж байсан алба хаагчид болон ард иргэд хүртэл үнэнч шудрага зантай, хальтарч яваа нэгнийг түгиж зөв замд нь оруулдаг сайхан сэтгэлтэй хүн гэдгийг нь ярьж байсныг олон сонсож байлаа, амжилт хүсэе ийм л хүн одоогийн нийгэмд ус агаар мэт дутагдаад байсан юм даа.

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.88.227

Хэнтийхнийг л тэр чигт нь цагдаад ажиллуулмаар юм байна даа. Өмнө нь ажил нь явдаггүй л газар байсан санагдах юм.

Avatar

Зочин 2023-09-06 203.23.49.69

8 ишигний хэрэг шиг үү

Avatar

Бат 2023-09-06 202.126.89.49

ДҮН НУРУУ БИТГИЙ АЛДААРАЙ …. ДҮҮД АМЖИЛТ

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.164.157

Дүүд амжилт хүсье. Монгол Улсын төлөө үнэнчээр зүтгэ.

Avatar

Zochin 2023-09-06 202.55.191.130

Neeh l ih zangidaj ajillasan geh ym ter herguud chine neg ch ur dund hureegui bizde! Nadad hariuldaa tegvel heden nuursnii hulgaich ysalaa uurch tatvar tulugchdiig hohirolgui bolgoson ymb dee???

Avatar

Зочин 2023-09-06 59.153.112.170

Бас нэг Хэнтий авилгалч. Хэнтийнхэн галзуурч байна аа, эд нарын эцсийн цэгийг хатгах болсон ?!?

Avatar

Zochin 2023-09-06 202.55.191.130

Bas dahiad l neg hentiin gulug z**l z**l

Avatar

Нэргүй 2023-09-06 120.22.138.236

Novshiiin Hentiinhen ahiad l

Avatar

Irgen 2023-09-06 103.145.234.103

Бас л Хэнтийнхэн

Avatar

Улс.төрийн захиалга 2023-09-06 202.126.88.106

Захиалгат үйлчилгээ

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.114

Оросын НКВД, МВД-ийн школтой монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны философийг нь өөрчлөхгүй бол даргыг нь солиод дорвитой өөрчлөлт гарахгүй дээ?!! Монголын цагдаагийн удирдах албаны боловсон хүчнийг АНУ, Израил, Өмнөд Солонгос г.м. улсад бэлтгэх шаардлагатай!!!

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-06 202.21.108.1

Мэргэжилдээ сайн….шударга …Монгол төрийн төлөө ажилладаг сайн залууг томилжээ…Ард .Зон ..иргэд бид дэмжиж байна аа…Амжилт хүсье …Гадаад хэлний мэдлэгээ ..улам сайн болгож …нийт цагдааг АНГЛИ хэл сургахад их анхаарахыг хүсье ээ….Амжилт Бригадын генерал удахгүй болгох нь тун зөв …..

Avatar

Нэргүй 2023-09-06 202.21.110.38

Uhsen ARD ZON!!!

Avatar

Баяр хүргэе. 2023-09-06 103.212.117.205

Шударга л ажиллаарай, дарга нарын захиалгаар ажиллаж огт болохгүй. Хэрэв дарга нарын захиалгаар хүнийг шалгаж, ял тулгаж дарамтлаад байвал цагдаагийн түүхэнд хараар л бичигдэж үлдэнэ гэдгийг анхаараарай. Өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Пүрэв генералыг цагдаагийнхан өнөөдөр ч бүгд магтаж ярьдаг шүү дээ. Шинэ даргад ажлын өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж