ЦЕГ-ын даргаар Хэнтийгээс гаралтай Т.Сүхболдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

ЦЕГ-ын даргаар Хэнтийгээс гаралтай Т.Сүхболдыг томиллоо

ЦЕГ-ын даргаар Хэнтийгээс гаралтай Т.Сүхболдыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2023.09.01/ болж Цагдаагийн ерөнхий дарга Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болд нь ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж, түүнийг чөлөөлөх тухай асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас оруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.

Харин өнөөдөр /2023.09.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ж.Болдын оронд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томиллоо.

Хэнтий аймгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 2020 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд даргаар ажиллаж байгаа юм.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболдыг томилсон байдаг.

ЦЕГ-ЫН ШИНЭ ДАРГА Т.СҮХБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

  • 1998-2001 онд СХД-ийн Цагдаагийн хэлтэст цагдаа
  • 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
  • 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч
  • 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч
  • 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,  
  • 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
  • 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
  • 2020 оны 07 дугаар сараас  Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажилласан байна. 

ЦЕГ-ын даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч буй Ж.Болдын хүн бөгөөд сүүлийн жилүүдэд өрнөсөн "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хэрэг болон нүүрсний хулгайн хэргүүдийн шалгалтыг зангидаж ажилласан албан тушаалтан юм.

ТҮҮНИЙ 2022 ОНЫ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж