Швейцарийн парламентын комисс Мягмар гаригт хууль бус тагнуулын үйл ажиллагаагаар дамжуулан тус улсын аюулгүй байдалд заналхийлж буй Оросын болон бусад тагнуулчдыг системтэйгээр хөөн гаргахыг засгийн газраас шаардлаа. Тус саналыг парламентын Доод танхимын Гадаад харилцааны комиссын гишүүд дэмжсэн байна. Швейцарийн хууль тогтоох байгууллага сүүлд болсон хуралдаанаараа Оростой холбоотой олон асуудлыг хэлэлцжээ. Швейцарийн компаниуд, иргэд, үндэсний ашиг сонирхолд заналхийлж буй гадаадын тагнуулын үйл ажиллагаанаас сэрэмжлүүлэх тухай комиссын мэдэгдэлд ОХУ-ыг нэрээр нь дурьдсан байна.
Украины дайнд Швейцарь улс олон улсын харилцаанд төвийг сахисан байр сууриа илэрхийлсэн нь Москва болон барууны орнууд аль алиных нь шүүмжлэлд өртжээ. Швейцарь нь өөрийн улсад үйлдвэрлэсэн зэвсгийг Украин руу тээвэрлэхийг Европын түншүүддээ зөвшөөрөхгүй байгаад АНУ болон барууны зарим орнуудад бухимдаж байна.