Ши, Байден хоёрт төлөвлөсөн уулзалт байхгүй

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

Ши, Байден хоёрт төлөвлөсөн уулзалт байхгүй

Ши, Байден хоёрт төлөвлөсөн уулзалт байхгүй

"Их-20"-ийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Уг уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Хятадын дарга Ши Жиньпин нар оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ши Жиньпиний оронд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Шинэ Делийг зорих болжээ.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Ням гаригт "Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад ирэхгүй гэдэгт сэтгэл дундуур байна. Түүнтэй уулзъя гэж бодож байсан юм" гэж хэлжээ.

Байдены хэлсэн үгтэй холбоотойгоор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны зөвлөх Жейк Салливан өчигдөр /2023.09.05/ мэдэгдэл хийв. Тэрбээр Хятад, АНУ-ын удирдагчдын хооронд ямар ч төлөвлөсөн уулзалт байхгүй гэжээ. Мөн "Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн жил Бали аралд Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Ирэх саруудад яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа өмнө нь хэлж байсан" гэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж