Өнөөдрөөс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй

Өнөөдрөөс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй

Өнөөдрөөс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй

Хичээлийн шинэ жилийг угтаж өнгөрсөн наймдугаар сарын 26-наас түгжрэлийг бууруулах албадан зохицуулалт хийсэн. Ингэснээр өнгөрсөн долоо хоногоос /2023.08.26/ тэгш, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож буй. Гэвч түгжрэл их байна. Энэ талаар иргэд түр хэрэгжүүлж байгаа арга нь түгжрэл бууруулах зөв зохицуулалт биш гэдгийг хэлж байгаа юм.

Тэгвэл өчигдөр /2023.09.05/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих журамд нэмэлт өөрчлөлт оруулж цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болгож өөрчилжээ.

Тодруулбал, журамд нэмэлтээр оруулсан захирамжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмж, энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт даалгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-06 103.57.92.235

Далимд нь өөрсдийгөө ч чөлөалж байна

Avatar

Нэргүй 2023-09-06 104.39.139.73

цахилгаан нь ч яахав, тэрний урд байгаа "албан ажлын" гэдэг нь арай дарга нарын машин биш биз. Улсын машин үнэгүй унана, бас хүссэн үедээ явна гэж байгаа юм болов уу

Avatar

Зочин 2023-09-06 103.212.118.19

Энэ цахилгаан машин түргжрэлд хамаагүй юу. арай нисдэггүй биз…..

Avatar

Зочин 2023-09-06 103.212.118.19

Хязгаарлалт ер нь ордоггүй биз дээ

Avatar

Уншигч 2023-09-06 202.9.46.20

Ингээд л туйлширч, попроод унадаг юм.

Avatar

Зочин 2023-09-06 139.5.219.19

Түгжрэлийн асуудлыг шийдэх гэж тэгш, сондгойгоор гэсэн шийдвэр гарсан гэж ойлгосон. Түгжрэлд тээврийн хэрэгсэл ямар түлш хэрэглэж байгаа нь огт хамаагүй санагдах юм.

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.89.127

тэгш сондгой явуулья

Avatar

Нэргүй 2023-09-06 202.55.188.114

хужааагийн цахилгаан машины лобби орлоо доо…хэдийг та нарт өгсөн бэ…түгжэрэл бууруулах хязгаарлалт бус уу малуудаа

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.190.51

Энэ одоо автомашины түгжрэлиыг бууруулах гээд байгаа юм агаарын бохирдлыг бууруулах гээд байгаа юм уу. Цахилгаан машин тэгээд түгжрэлд огт нөлөөлөхгүй гэж үү

Avatar

Нэргүй 2023-09-06 59.153.113.127

UB d 600 han shirheg tsahilgaan mashin bga. Ogt nuluuluhgyi shde

Avatar

Зараа 2023-09-06 124.158.68.98

анхнаасаа л хамаардаггүй байсан биз дээ? энэ бөхчин үнэхээр бухын хүзүүтэй шаар юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж