Хичээлийн шинэ жилийг угтаж өнгөрсөн наймдугаар сарын 26-наас түгжрэлийг бууруулах албадан зохицуулалт хийсэн. Ингэснээр өнгөрсөн долоо хоногоос /2023.08.26/ тэгш, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож буй. Гэвч түгжрэл их байна. Энэ талаар иргэд түр хэрэгжүүлж байгаа арга нь түгжрэл бууруулах зөв зохицуулалт биш гэдгийг хэлж байгаа юм.
Тэгвэл өчигдөр /2023.09.05/ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих журамд нэмэлт өөрчлөлт оруулж цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болгож өөрчилжээ.
Тодруулбал, журамд нэмэлтээр оруулсан захирамжид Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмж, энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт даалгасан байна.
Холбоотой мэдээ