Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын хуралдаан болно
Засгийн газрын хуралдаан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-7-ны өдрүүдэд Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

-УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран ‘Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ” өнөөдөр эхлэх бөгөөд есдүгээр сарын 9 хүртэл Төрийн ордонд үргэлжилнэ.

-Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг СУИС, Уран зургийн галерей, “Амгалан Ертөнц” сангаас Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гаргалаа.

-Монгол Улсын Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор, зураач С.Дагвадорж, уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан "Алтан огтлолцол" уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс 10-ныг хүртэл МУЭ-ийн Арт галерейд үзэгчдийн хүртээл болно.

15:00 цагт: 
-МҮХАҮТ-ын 5-р давхрын хурлын танхимд эдийн засгийн нөхцөл байдал барилгын салбарт хэрхэн нөлөөлж байгаа, гадаад ба дотоод нөлөөлөл, барилгын материал болон орон сууцны зах зээлийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагын талаар ярилцаж хэлэлцэхээр “Эдийн засаг ба барилгын салбар” сэдэвт уулзалт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж