“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 640 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн болсон байна. Баянгол дүүргийн зургадугаар хороо “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд өнөөдрийн байдлаар 6500 гаруй сурагч, хичээлийн хоёр байранд гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлсэн.
Тэгвэл сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, гадна тохижилтын ажил удаашралтай байсан хэдий ч өчигдөр дуусч, Улсын комисс эхний удаа ажлаад байна.
Уг өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль нь хичээлийн хоёр ээлжид шилжих юм. Өргөтгөлийн барилга нь зураг төслийн дагуу гаднаа сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, гүйлтийн зам бүхий тохижилттой байна.
2023-2024 хичээлийн жилд “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд нэгдүгээр ангийн 16 бүлэгт 650 хүүхэд суралцаж байгаа бол төгсөх ангийн зургаан бүлэгт 250 хүүхэд суралцаж байгаа юм.
Холбоотой мэдээ