Д.Эрдэнэбилэг саалийн үнээ юу, тарган гахай юу?

Д.Эрдэнэбилэг саалийн үнээ юу, тарган гахай юу?

Д.Эрдэнэбилэг саалийн үнээ юу, тарган гахай юу?

Анх 2016 онд Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкийг мафийн систем гэж тодорхойлсноос хойш найм орчим жил өнгөрөв. Хуулийнхан хулгай луйврыг шийдвэрлэчих хангалттай хугацаа өнгөрөөв. Ц.Нямдорж сайдын хэлснээр бол тэр үеийн “ХХБ” гэх мафи яг л өнөөгийн хэнтийнхэн шиг байжээ гэлтэй. Учир нь, тухайн үед шүүх, прокурор, цагдаагаас эхлээд төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл Монголыг бүхэлд нь захирдаг гэх гурван үсэгтэй мафийн толгойлогчоор Д.Эрдэнэбилэгийг  Хуулийн сайд асан Ц.Нямдорж тодруулж байлаа. Тэгвэл өнөөгийн Монголыг хэн захирч, хэн мафийн толгойг гартаа атгачихаад байгаа вэ. Тэр хүн Д.Эрдэнэбилэгийг саалийн үнээ юу, эсвэл тарган гахай байх эсэхийг шийднэ.

2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцрох дээсэн дөрөөн дээр байхад, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” хэмээн бөөрөнхийлсөн нь түүнийг Ерөнхий сайдын суудалтай нь үлдээсэн гэлцдэг.

Хүн нь байгаад хүсвэл яллах зүйл анги нь олдоно, эс хүсвээс цагаатгах зүйл анги ч хуульд бий гэдэг. Хууль зүйн сайдаар дөрөв дэх удаагаа томилогдоод байсан Ц.Нямдорж “49 хувийн хулгай” гэх улс төрийн сэдэвтэй болсныг үргэлжлүүлэн “Худалдаа хөгжлийн банкны мафи” гэх схемийг өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа залгамжилсан. Улмаар 2019 онд нь “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноор зэс, молибдений баялагт МАН-ынхан эзэн суусан юм. Энэ хугацаанд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирч, Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн монгол” уриа дэвшүүлэн ялалт байгуулав. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлыг авмагцаа “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны анд гэгддэг Г.Ёндонг томилсон. Харин сайд Ц.Нямдорж УИХ-ын сонгуулиар Орхон аймагт очиж өрсөлдөн ялагдал хүлээсэн зэрэг үйл явдлууд өнгөрсөн хугацаанд болж өнгөрчээ.

2021 онд Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсноор “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан” гэх хэрэг дахин сэдрэв. АТГ тэргүүтэй хуулийн байгууллагууд үе үе "спорт загасчлалаар" ээлжит үзүүлэх тоглолтоо толилуулж, төрийн томчуудад улс төрийн оноо цуглуулна.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй захирлуудыг спорт загасчлал маягаар байсхийгээд л хорьдог, сулладаг болов. Хамгийн сүүлд шүүхээс гадаадад байгаа хүнийг барьж хорих шийдвэр гаргав. Тэд үнэхээр хууль зөрчсөн эсэхийг шүүх ч тогтоогоогүй. Харин улстөрчдийн зүгээс мафи, схем гэх хэллэгийг Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэтийн зэс молибден, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент-шохойн үйлдвэртэй хоршуулдаг арга барил нэгэнтээ гаршжээ. Эцэст нь, МАН-ын сүлжээ эрх мэдлийн хийгээд санхүүгийн асар их хонжоо олов. Эндээс л Д.Эрдэнэбилэг гэдэг хүн болоод Монголын хоёр дахь том банк Худалдаа хөгжил саалийн үнээ юу, тарган гахай юу гэдэг асуултын хариулт олдоно.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг монгол компанид зарсан оросууд 400 сая ам.доллараа аваад арилсан бол ОХУ-ын төрийн мэдлээс Монголын баялгийг  монголчуудад авчирсан хүмүүс өдгөө шувуу, үнээ, гахай дээрээ тулаад байна.  Цаашид Д.Эрдэнэбилэг хэрэгтэн, эсвэл сэжигтэн байх эсэхийг өнөөгийн МАН-ын толгойлогчид шийднэ. Шүүгч аль нэг талд алх цохих хүртэл “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэдэг үгээр олны тархийг самууруулна. Үүнийг дагаад “Худалдаа хөгжлийн банк” гэх саалийн үнээг сааж амьдрах улстөрчид байсаар байх болно. Эсвэл Д.Эрдэнэбилэгийг хаяанд ирээд байгаа 2024 оны сонгуулиар нэг л удаа томоор хувааж идэх тарган гахай болгож болно. Хуулийнхан хэзээнээсээ бизнес эрхлэгчдийг нэг удаа "хагалж" идэхийгээ гахай , хэдэн жилээр сааж идэхийгээ “үнээ” гэж хоёр ангилж ирсэн гэдгийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин аль арваад жилийн өмнө зарлачихсан. Хуулийн салбарын ийм гажиг тогтолцоогоор Д.Эрдэнэбилэг гэдэг хүн цэвэр бизнес эрхлэгч үү эсвэл улс төрийн бохир мөнгөний гахай юу гэдэг эцэслэгдэнэ.

Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авсан “Худалдаа хөгжлийн банкны мафи”-ийг задлана гэх улс төрийн тоглолт 2 парламент, 4 Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дамнаж байна.

Эрдэнэтийн зэс молибден, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент-шохой үйлдвэр бүгд төрийн нэрийн дор МАН-ын мэдэлд очив. Уг нь энэ бүгдийг нийлүүлж, хөгжүүлснээр  Монголд ган хайлуулах үйлдвэрийг цогцлоох учиртай. Одоогоор хамгийн бага хугацаанд гангийн үйлдвэр байгуулах боломжит гарц нь тэр. Д.Эрдэнэбилэг үүнийг хийх гэж оролдоогүй бол “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан юм уу хэн нэг нь ийм оролдлого хийхээр зориглох л байсан байх.

Монголд хэн нэгнийг шоронгоор айлгаж, хөлждөг, бохир санхүүжилт босгодог систем нуран унана гэсэн итгэл улам алдарсаар байна. Харин энэ системийн гажгийг хууль бүх хүнд тэгш үйлчилдэг тогтолцоогоор засах хонгилын үзүүр дэх гэрэл бол бий. Тэр гэрлийг “шударга ёс” гэх ганган үгээр орлуулсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын засаглалын үед хууль хэрхэн замхарсныг “Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан” гэх Д.Эрдэнэбилэгийн энэхүү жишээнээс харж болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алтан 2023-09-06 202.21.107.35

49% авч ирсэн нь буруу биш сахал Эрдэнэбилэг хэт шунасан нь буруу. Шоовдор тэргүүтнийг шоронд хийсний өр төлөөсийг эдэлж биеэр туулж байна.

Avatar

Нэргүй 2023-09-06 202.21.107.42

САХАЛ ЭХДЭНЭБИЛЭГИЙН ХӨРӨНГӨ АНУ-Н МӨНГӨ УГААЛТ ШҮҮ…МУУ ХҮЗҮҮГҮЙ …

Avatar

Нэргүй 2023-09-06 139.5.219.37

Монголын Сахалт Эскабор картелийн эзэн шдээ юун гахай эн тэр гэж доромжилж бж сэтгүүлчээ алга болов ккккк

Avatar

ГАРЧИГИЙН ХЭЛЛЭГ ҮЙЛ ЯВДАЛ ОДОО Ч БАЙСААР БАЙГАА ЮМ УУ 2023-09-06 59.153.112.139

АЙН

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.180.52

орост нь буцаагаад өгчих өө

Avatar

ПАРТИЗАН 2023-09-06 59.153.112.139

ХУЦААРАЙ

Avatar

Эрдэнэт 2023-09-06 117.111.4.53

Сайханбилэгийг хүзүүгүй хулгайч хүчээр сонгуулийн өмнө мэдэгдэл хийлгүүлж АН намыг ялагдуулаад дараа нь М. Энхболд тэргүүтэй нөгөө хамтрагчдаа засгийн эрхийг өгөөд луйвараа үргэлжлүүлэх схем байсаныг нь Хүрэлсүхийн фракци орж ирээд бусниулсан юмаа. Хамгийн гол учир хүзүүгүй новшд байгаа тэр шоронд орохгүй л бол хэзээ ч сайн цаг ирэхгүй.

Avatar

Нэргүй 2023-09-06 59.153.112.139

ЭНЭ ЭЛЭГДОРЖИД ХООЛОО БУЛААЛГААД АМИА ХОРЛОЖ ЧАДАХГҮЙ БАС ЭЛБЭГДОРЖИЙГ АЛЖ ЧАДАХГҮЙ ИХ ТАРЧИЛАЖ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.180.67

Оросуудад 49% байсан бол манайх дээрэлхүүлээд өдийд бүх мөнгө нь украйны дайнд дайчлагдаад байж байх болвуу манайхан нэг туйлширхаар хэцүү юмаа энэ хүнээс төр 49 авсан одоо баярлалаа гэмээр юм

Avatar

Зочин 2023-09-06 106.154.143.40

Оросын тал 49 хувиа зарж болох юм гэдэг саналыг 51% эзэмшдэг монголын ЗГ-т тавьсан. Эрдэнэбилэг гэдэг хувь хүнд санал тавих хууль эрхзүйн боломжгүй. Энэ хүн авсан юм биш. Монголын төр авах нь тодорхой болсон юмыг луйвраар энэ хүнд өгсөн тэр үеийн ЕС Сайханбилэг буруутай. Зарим хүмүүс юу ч ойлгох чадваргүй байх юм.

Avatar

Иргэн 2023-09-06 202.126.88.160

Эрдэнэбилэг тэргүүтнээс мөнгө авсан хүн л иймэрхүү юм бичих.байх. Эрүүл ухаантай Монгол хүн аль хэдийнээ ЛУЙВАР байсан гэдгийг нь ойлгочихсон байхад шүү

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.89.65

ЭРДЭНЭТИЙГ 100 -Н ХУВЬ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОЖ БАЙЖ ЗӨВ ЗАМДАА ОРНО !!! ОДОО Ч ДҮҮРЭН ХУЛГАЙ !!! СҮРЛЭЭ !!!

Avatar

Иргэн 2023-09-06 202.126.88.142

Нэртэйгээр нь Далай Лам уу ? Ватиканы Пап Лам уу ? ГЭЭЧ.

Avatar

MANiin gishvvn 2023-09-06 202.55.188.104

MAN bvgdiig ni ezemshih heregtei

Avatar

Зочин 2023-09-06 106.186.208.29

Эрдэнэтийн 49%-ийг Сайханбилэг нууц хуйвалдаанаар ХХБ-нд өгсөн. Мэдээж өөрийнхөө хувийг хангалттай авсан биз. Хуулиараа бол ЗГ-ын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д оруулж батлуулах ёстой байсан. УИХ-аар хэлэлцээд төр 400 сая доллар гаргаж авах уу эсвэл хувийн хэвшилд буюу ХХБ-нд худалдан авах эрхийг өгөх үү гэдгээ шийдэх ёстой байсан л даа. УИХ-аар ч оруулалгүй ХХБ-д худалдан авах эрхийг өгсөн нь өөрөө том гэмт хэрэг. Энэ бол ЕС-ийн шийддэг асуудал биш. Асар том авилга хээл хахууль ард нь бий.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.114

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд "Эрдэнэт"-ийн 49%-ийг худалдан авах асуудал УИХ-ын биш, Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахаар заасан байгаа!!!

Avatar

Зочин 2023-09-06 106.186.208.29

Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмших хувь хэмжээг ЗГ биш УИХ-аар хэлэлцэж, тогтоол гаргана гэсэн хуулийн заалттай.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.188.183

Монгол шиг социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй юм. Бүгд улсын мөнгөөр баяждаг юм.

Avatar

Нэргүй 2023-09-06 202.126.89.48

49 хувийг нийт монголчуудад авч өгөх гэж байсан юм гэдэг үлгэрээ боль. Эрдэнэтийн 49 хувийг хэдхэн луйварчид ХХБыг ашиглан завших гэж байсан ш дээ. Тэд 49 ийг авсан бол ашигийн 49 хувийг хуу хамаад л авна ш дээ. Ард түмэнд энэ 49 хувиас түй ч олдохгүй байхгүй юу. Юун ард түмэндээ буцааж авч ирсэн бэ. хуцлаа шүү

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.114

"Эрдэнэт"-ийг 100% төрийн өмч болгосноо Нямдорж нар одоо "Ард түмний өмч" боллоо гэсэн. Чи тэхээр одоо "Эрдэнэт"-д очоод би өөрт ногдох өмчөө авья гэж хэлээд үз дээ?!?

Avatar

Zochin 2023-09-06 103.212.117.54

Аль нь ч биш тэр тусмаа бизнесман ч биш зүгээр л төрд шургалсан луйварчинтай нийлсэн хулгайч

Avatar

Нэргүй 2023-09-06 71.239.25.243

hulsnii setguulch nertei avilgach psdanuud zahialgaar saraachdagaa bolildoo

Avatar

: Дорнод аймгийн хэсэг иргэд... 2023-09-06 202.21.108.1

Ням дорж ….хэзээ шалгуулах ве???? Авгайгаа …Хүү Анхбаярыгаа ….АРЫН ХААЛГААР ажилтай болгосон …МОНГОЛЧУУД НЯМ ДОРЖийн бүгд мэдэж байгаа Н.ЭНХБАЯР…ЭЛБЭГ ЭЭ… хэзээ хариугаа авах гэж байна аа….

Avatar

Мэнгэт 2023-09-06 103.212.117.205

Хятадын тагнуул мэнгэт Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт 42 сая ам.долларын гэрээ хийж баахан хэрэгтэй хэрэггүй бараа шахсан. Тэрхүү гэрээнээс доод тал нь 15 орчим сая ам.долларын ашиг олсон гэх юм билээ. Ц,Нямдорж бол шударга хүн огт биш зартай шагтаажчин гэж хамт ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөтөөр, нүдэнд харагдтал хэлсэн. Ц.Нямдорж их олон нууц амрагтай гэж Мөнх-Эрдэнэ бас хэлсэн нь үнэн болов уу?

Avatar

MONGOLIA Улсын шимэгч хулгач Хүрэлсүх 2023-09-06 154.26.139.189

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОРНОО

Avatar

Нэргүй 2023-09-06 103.212.118.202

Элбэгшуналховдогдоржиногийн ээлжит тархи угаалт

Avatar

Нигери 2023-09-06 43.228.129.4

Ардчилсан нам гэж худлаа АРДЧИЛАЛ гэж дөвчигнөсөн малнууд байдаг шдээ. Засаг төрийг ардчилсан нам атгаж байхад энэ гахай жинхэнэ мөнгө хийсэн дээ

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.114

Нямдорж төрийн өмчид хайртайдаа Эрдэнэтийн 49% гэж дайрсан юм биш!!
Төрийн өмч гэдэг чинь хэний ч биш, эзэнгүй өмч! Жирийн иргэн төрийн өмчид "гар хүрэх" ямарч боломжгүй, гагцхүү эрх мэдэлтнүүд л дураар үрж идэж байдаг эд! Хулгайчууд л төрийн өмчид "хайр" зарладаг нь ийм л зорилготой! Тэд төрийн өмчийг "ард түмний өмч" гэж гоё нэр өгч, шилний цаанаас чихэр долоолгодог шилдэг аргатай! "Ард түмний өмч" гэж байдаггүй юм!! Та нар Үндсэн хуулиас ийм нэр томъёо хайгаад үзээрэй, байхгүй!!!

Avatar

Нэргүй 2023-09-06 61.102.150.189

Худалч хулгайч хүзүүгүй Элбэгдорж хулгай луйвраа өмөөрч байна уу. Элбэгдорж гэж хамгийн том луйварчин хулгайч эрх чалөөтэй яваад байхаар энэ улсад яаж шудрага ёс тогтох билээ дээ.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.21

л***р сайт элий балай хэнд ч хэрэггүй дан хулгайч санаагаа дарж чадахгүй солиорч байхын хаагдвал таарна

Avatar

Нэргүй 2023-09-06 43.242.242.59

Хүзүүгүй хүний сайт энэ сахал Эрдэнэбилэгийг өмөөрөөд сүйд болж байна. Эрдэнэтийн 49 хувийг эд нар хувааж авах гэж байсан болохоороо хэрэг хамаа өмөөрөх нь гарцаагүй юм. үүнийг нь нийтэлж байдаг сэтгүүлч нь мөн ч арчаагүй юмаа.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.21

Хэлээд юү гэхэв

Avatar

Нэргүй 2023-09-06 124.158.68.140

Хүүкийг хулгай хийхгүй бж чадахгүй гар гэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж