"Авлига" хорооллын барилгын ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.06-нд нийтлэгдсэн

"Авлига" хорооллын барилгын ажил үргэлжилж байна

"Авлига" хорооллын барилгын ажил үргэлжилж байна

Голын голдиролд баригдсан "Аqua garden" хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нь албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамжийг өнгөрсөн долоо хоногт тухайн барилгын компанид хүлээлгэж өгсөн. Гэвч хуулийн дагуу тус захирамжийг барилгын ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Хотын зүгээс бүхий л шаардлагатай арга хэмжээг өөрсдийн эрхийн хэмжээнд авсан бөгөөд одоо Барилга хот байгуулалтын яамны хэсэгт ажил саатаад байгааг албаныхан онцолсон.

Одоогийн байдлаар "Aqua garden" хотхоны дөрвөн блок барилга баригдаж, хоёр нь 16-аас дээш давхартаа орж, дулаалга, заслын ажлыг хийж буй. Эдгээрээс онцгой бүсэд орсон хоёр блок барилгыг албадан буулгах захирамж гарсан ч шууд хэрэгжих боломжгүй байгаа юм.
Учир нь 16-аас дээш давхар барилга учраас барилгын ажил эхлүүлэх, түдгэлзүүлэх шийдвэр нь Барилга хот байгуулалтын яамны эрх хэмжээний асуудал. Тиймээс тухайн барилгын ажил одоо ч зогсохгүй үргэлжилж байна.
Хэдийгээр БХБЯ-наас барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч мөн л хуулийн дагуу шийдвэр гарч байж хэрэгжинэ. Тиймээс хуулийн хугацаагаар авч үзвэл тухайн барилга ашиглалтад орсоны дараа шийдвэр гарч болзошгүй.
Тэгэхээр хотын даргын захирамж ч тэр, БХБЯ-наас гаргасан шийдвэр ч хуулийн хугацаагаа хүлээсээр барилга ашиглалтад орох эрсдэлтэй байна. Хэрэв энэ шийдвэр албажихгүй шат шатандаа хүндрэл учирсаар байвал тус байрны захиалагчид орон сууцандаа орж, шүүх дээрх маргаан сунжрах магадлалтай.
Нөгөө талд яг ижил захирамж нь өнгөрсөн Баасан гаригт хүргэгдсэн S’Outlet дэлгүүрийн обьектыг буулгах ажил өчигдөр эхлээд байгаа юм. Иргэдийн зүгээс том, жижиг аж ахуй нэгжид яг адил шаардлага тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг хотын удирдлагуудаас хүсч байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж