Ард түмнээ хайрлая намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа ажилладаг. Тэрбээр Улсын дээд шүүхэд өчигдөр /2023.09.04/ намынхаа нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилсөнтэй холбогдуулан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ.
Уг өргөдөл нь “Ард түмнээ хайрлая намын 2023 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 3 дугаар Их чуулганаас … намын оноосон нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчилсөнтэй холбогдуулан “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг тус тус улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна.
Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийнхөө намын эхнэр Л.Аззаяадаа бэлэглэсэн. Нэгэн цагт Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ард түмнээ хайрлая намын даргаар ажиллаж, хэд хэдэн удаагийн сонгуульд өөрөө болоод гэр бүлээрээ нэр дэвшиж байсан ч улс төрийн хувьд амжилт олоогүй. Л.Гүндалайгийн хувьд АН-ын даргад өрсөлдсөн ч намын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй юм.
Холбоотой мэдээ