Цэцэрлэгийн туслах багш 2 настныг зодсон нь нотлогдсон гэв

Цэцэрлэгийн туслах багш 2 настныг зодсон нь нотлогдсон гэв

Цэцэрлэгийн туслах багш 2 настныг зодсон нь нотлогдсон гэв

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон талаар ар гэрийнхэн нь цахим хуудаст бичсэн. Тодруулбал, цэцэрлэгийн багш өөрөө хүүхдэд гар хүрээгүй гэж байгаа ч камерын бичлэгт нь хүүхдийг цохиж байгаа нь баталгаажсан. Хүүхдийн далан тус газар хөхөрсөн байхад багш буруугүй гэж байгаад гомдолтой байна. Зохих хуулийн байгууллагад гомдол гаргана гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах хариултыг өглөө.

ЦЕГ-аас "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус хэрэгт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж байна. Одоогоор хүүхдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй.

Шалгалтын ажиллагааны дараа зөрчлийн шинжтэй байвал үргэлжлүүлэн шалгана" гэлээ.

Цэцэрлэгийн камерын бичлэгийг цахим хуудаст нийтэлсэн бөгөөд тухайн бичлэгт цэцэрлэгийн багш  хүүхдэд гар хүрч байгаа нь баримтжиж үлдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.160.114

Тийм нялх амьтныг зодно гэдэг юу гэсэн үг вэ??? Яаж гар нь далайж чадаж байнаа??? Ёстой хүн биш, араатан байна, наадах чинь?!! Сайтар цээрлүүл!!! Нэр ус, нутаг орон, гэрийн хаягтай нь ил тавьж жигшээх хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж