Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон талаар ар гэрийнхэн нь цахим хуудаст бичсэн. Тодруулбал, цэцэрлэгийн багш өөрөө хүүхдэд гар хүрээгүй гэж байгаа ч камерын бичлэгт нь хүүхдийг цохиж байгаа нь баталгаажсан. Хүүхдийн далан тус газар хөхөрсөн байхад багш буруугүй гэж байгаад гомдолтой байна. Зохих хуулийн байгууллагад гомдол гаргана гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах хариултыг өглөө.
ЦЕГ-аас "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус хэрэгт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалгаж байна. Одоогоор хүүхдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй.
Шалгалтын ажиллагааны дараа зөрчлийн шинжтэй байвал үргэлжлүүлэн шалгана" гэлээ.
Цэцэрлэгийн камерын бичлэгийг цахим хуудаст нийтэлсэн бөгөөд тухайн бичлэгт цэцэрлэгийн багш хүүхдэд гар хүрч байгаа нь баримтжиж үлдсэн байна.