“Төр бол хамгийн зэвүүн зүйл”

“Төр бол хамгийн зэвүүн зүйл”

“Төр бол хамгийн зэвүүн зүйл”

Хачин нийтлэл болох нь, нийтлэлийг тэрлэгчийн санаа ховор, зөвхөн төрийн талаар их сэтгэгчдийн хэлсэн үгийн цуглуулга, тайлбар маягтай. Өгүүллийг зохиогч Батчулуун гэдэг  бараг худал болж таарах нь, нэрээ тавьсандаа хүлцэл өчье.

Энд дурдагдах сэтгэгчдээс Буркхардаас бусдыг нь улс төрийн философи уншдаг хүмүүс мэдэх л болов уу. Нийтлэлийг анх бичихдээ Ницшегийн хэлсэн үгийг монголчуудын сонорт хүргэмээр санагдсан юм аа. Тэрээр “Хүн төрөлхтний дутагдлуудаас хамгийн түрүүнд арилгавал зохих дутагдал бол төрийг шүтэх явдал” гэсэн байв. Өөрөөр хэлбэл, төрийг шүтэх үзлийг хүмүүний хамгийн том дутагдал гэжээ. Тэгвэл төрд хандах ийм фетишизмийг хамгийн их шингээсэн үндэстэн бол монголчууд. Ямар сайндаа дээр дооргүй, хөгшин залуугүй, боловсролтой боловсролгүй бүх хүн “Төрийн сүлд өршөө!” хэмээн залбирч, “Тэгээд төргүй яах юм бэ!” хэмээн санаа нь зовниж байх вэ. Монголчууд төрийг бараг бурхнаас дээгүүрт тавьдаг хүмүүс. Төр бол EMINENT DOMAIN зүйл, төрд мэдэхгүй, чадахгүй зүйл гэж үгүй, бид төрийн ачаар л амьдарч байна, төр бол бидний экзистенци гэж боддог.

Монголчуудын шүтдэг ийм “агуу” зүйлийн талаар “өөдгүй” үг унагасан хүн бол ганц Ницше биш аж, ганц хоёроос нь та бүхний сонорт хүргэе.

Араатны хаанчлал Энэ үгийг Октябрийн хувьсгалын дараахан Зөвлөлтөөс хөөгдсөн философич Николай Бердяев хэлсэн юм. Түүний хувьд ингэж хөөгдсөн нь ч зол болсон юм, тэгээгүй бол мөдхөн коммунист төрийн машинд хэрчүүлэх нь гарцаагүй байлаа.

Николай Бердеяв
Н.А.Бердяев, 1874-1948 он, Зөвлөлт Оросоос хөөгдөж Францад амьдарч байсан философич

                                                                                                                                             “ТӨРД ЯМАГТ АРААТНЫ ХААНЧЛАЛ ХАРАГДДАГ.”   Николай Бердеяв

Төр бол үнэхээр, ийм хаанчлал тогтоодог институци, цаазаар авна, шоронд хийнэ, торгоно, буудна, хүчээр тараана. “Хүмүүний ажил, амьдралын бүхий л зүйлийг би мэднэ, тиймээс миний гаргасан хуулийн дагуу амьдарвал амьдар, эс бөгөөс шорон руу явцгаа, нийгэмд зэвсэг болоод хүч хэрэглэх эрхтэй ганц субъект бол би шүү” хэмээнэ.

Төрийн хүчирхийлэлд татагдсан ийм байдлыг  өөр сэтгэгчид ч хэлжээ.

Макс Вэбэр             “ТӨР БОЛ ХУУЛЬ ЁСООР ХҮЧИРХИЙЛЭГЧ МӨН.”                                          

М.Вэбэр, 1864-1920 он. Германы социологич

(Хүчирхийлэл хэрэглэхийг зөвшөөрсөн хуулийг төр өөртөө зориулж, өөрөө “зохиодог”.)

 

Энэ хоёр сэтгэгчээс өмнө өөр нэг хүн төрийн тухай бүр ч шулуухан хэлсэн байх юм. Германы философич мөнөөх Ф.Ницше Заратустра ийн өгүүлж байна зохиолынхоо “Шинэ шүтээн” гэсэн хэсэгт “Зэвүүн зүйлсийн дотроос хамгийн зэвүүн нь төр” гэсэн байгаа юм даа. Ой тойнд буухааргүй байгаа биз!

Ф.Ницше, 1844-1900 он, Герман-Швейцарийн философич, зохиолч

Заратустра-гийн зарим монгол орчуулгад “хамгийн хүйтэн нь улс” гэсэн байв. Миний хувьд англиас хардаг, “state” гэсэн үг байна билээ, түүнийг л “улс” гэж буулгасан юм байлгүй, энэ орчуулгыг ямар хэлнээс хийсэн юм бүү мэд, эх хэлийг нь харах гэтэл “Орчуулсан …” гэсэн нэр харагдсан. Ийм балай, герман, орос, англи хэлний алинаас орчуулснаа тавьдаггүй, ямар үгийг “улс” гээд буулгачихсан нь мэдэгддэггүй ном мөн ч олширч байна даа!!! (энэ дутагдал бүр газар авчихсан юм билээ, бүр томоохон хэвлэлийн газрууд хүртэл ийм бүдүүлэг алдаа гаргадаг.) Би өөрийнхөө харсан англи эхийг барьсан бол “Хүйтэн цэвдэг зүйлсийн дотроос хамгийн цэвдэг нь төр” хэмээн буулгах байсан юм, англи эх дээр нь “coldest one” гэсэн үг байв. Гэхдээ МУИС-ийн Философийн тэнхимээс гаргадаг эрдэм шинжилгээний цувралын нэг дугаарт “зэвүүн” хэмээн буулгасан нь тааралдсан бөгөөд энэ орчуулга бүр ч илүү таалагдсан хэрэг.

Хэн хэлснийг нь санахгүй байна, гэхдээ нэг философичоос төрийг evil мөн чанартай (үүнийг ад зэтгэрийн мөн чанар гэж буулгаж болох байх), гэхдээ зайлшгүй байхаас өөр аргагүй зүйл гэсэн тексттэй ч тааралдаж байв. Ийм хачирхалтай зүйл байдаг аж, ад зэтгэрийн мөн чанартай атлаа зайлшгүй байхаас өөр аргагүй. Ер нь энэ “хачин” ертөнц парадоксоор дүүрэн л дээ.

 

БУСДЫН ХӨЛС ХҮЧЭЭР АМЬДРАГСАД

Энэ бол төрд шигэгсдийг хэлж буй хэрэг. Ф.Бастиа ийн өгүүлжээ. ТӨР ГЭДЭГ БОЛ ХҮН БҮР БУСДЫН ХӨЛС ХҮЧЭЭР АМЬДРАХЫН ТУЛД САНААНААСАА ЗОХИОМЖИЛСОН БАЙГУУЛАМЖ МӨН.” Фридрих Бастиа

Ф.Бастиа, 1801-1850 он, Францын эдийн засагч, нийтлэлч, либертари онолын үндсийг тавигчдын нэг

Үнэндээ ч, төр мөнгө тарьж ургуулах биш, биднээс авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл л дээ. Төрийнхөн бол төрд хураалгасан бидний мөнгийг шимэгчид, паразитууд гэсэн үг. Биднээс авсан мөнгөнөөсөө маш ихийг өөртөө үлдээгээд, үлдсэнийг нь бидэнд зарцуулж буй дүр эсгэдэг. Төр нэг гараараа авч, нөгөө гараараа тараана. Авч буй гар нь урт бөгөөд хүрсэн бүхнээ наалдууламтгай байдаг бол өгч буй гар нь богино бөгөөд татуу.

Бид боловсрол, эрүүлийг хамгаалахад мөнгө зарцуулбал өнгөц харахад баялаг бүтээдэггүй салбарт мөнгө зараад алдагдал хүлээж буй мэт байдаг боловч алсдаа эргээд ач тусаа заавал өгдөг. Эрүүл, боловсролтой иргэд хэзээ ч нийгэмд илүүдэл ачаа болдоггүй, ирээдүйд баялаг бүтээгч болдог.

ХАРИН ЖИНХЭНЭ АЛДАГДАЛ БОЛ ТӨРИЙНХНИЙ ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ ТӨСӨВЛӨСӨН МӨНГӨ БАЙГАА ЮМ. ЭЛСЭНД АСГАСАН УС Л ГЭСЭН ҮГ. ТӨРД ЗОРИУЛАГДАХ МӨНГӨ ХЭДИЙ ЧИНЭЭ НЭМЭГДЭНЭ, ОЛОН ТҮМЭНД ЗОРИУЛАГДАХ МӨНГӨ ТӨДИЙ ЧИНЭЭГЭЭР БАГАСНА.

 

ЗАСАГТ ОЧСОН ХҮН БҮР ЭВДРЭН ЗАВХАРДАГ

19-р зууны сүүлчээр Швейцарид амьдарч байсан нэгэн сэтгэгч төрд ажиллагсдын моралийг ямар соргог ажиглав аа! Түүний нэрийг Якоб Буркхард хэмээнэ. Энэ хүнийг Ницше хүртэл маш өндөр үнэлж байв. Өөрийн бодол санаандаа үнэнчээр үлдэж, баримталдаг зарчмаа хамгаалахын тулд бараг хүн төрөлхтний эсрэг зогсохоос айгаагүй, бүх сэтгэгчдэд шүүмжлэлтэй хандаж, Бурхныг хүртэл үхчихсэн хэмээн зарлаад, хожмоо нигилист хэмээн адлуулсан Ницшед ихэд тоогдож үнэлүүлсэн хүн гээд бод доо.

“ЗАСГИЙН ЭРХИЙГ ХЭН БАРЬЖ БУЙГААС ҮЛ ХАМААРАН, ЗАСАГ ӨӨРӨӨ НҮГЭЛТ ЗҮЙЛ, ЗАСАГ НЬ ӨӨРТӨӨ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭВДЭН ЗАВХРУУЛЖ, ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН АШИГЛАХАД ХҮРГЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ.”   Якоб Буркхард

Якоб Буркхард, 1818-1897 он, Швейцарийн соёлын түүхч

Сонгогчид авилгач, арын хаалгач, мөнгө зувчуулагч нарыг түүвэрлэж байгаад УИХ-ын гишүүнээр сонгох юм уу сайд, дарга болгочихдог юм биш л дээ. Харин тэд төрд очихоороо тийм болчихдог аж. Буркхардын хэлсэн яах аргагүй үнэн.

Улс төрчид эрх мэдэлд очсон үедээ дүрдээ хэт итгэж, эрх мэдэлдээ эрдэн “галзуурцгааж” эхэлдэг. Гераклитын хэлснээр, “Бүх юм урсан” өнгөрч байдаг энэ хорвоо дээр ямар ч зүйл абсолют биш шүү дээ, түүний дотор тэдний эрх мэдэл ч адилхан. Ухаан хүрдэггүй юм гэхэд ядахад муу санааны үүднээс жаахан даруулгатай амьдармаар юм. Монгол хүний сагах, салганахын аль алин нь амархан юм болохоор жаахан дээшлэхээрээ арслан, жаахан доошлохоороо (хүмүүсийн ярьдагаар) дорхноо “амьтан” болчихдог. Уг нь, Английн төрд ажиллаж байсан Жон Актон хэмээх лорд хэргэмтэй нэгэн эрхмийн хэлсэн энэ үгийг санаж явахад илүүдмээргүй.

Төр лүү зүтгэгсэд сонгуулийн үеэр болон бусад үед өөрийгөө хэзээ ч тийм авилгач, арын хаалгач, хулгайч болохгүй хэмээн ярьж, зарлаж байдаг, түүгээр ч үл барам, дотроо тэгж бодсоор төрийнхөө албанд очдог. Даан ч нутаг нугасаг, танил талсаг, ах дүүсэг монгол хүн л юм чинь арьснаасаа яаж мултрах вэ дээ! Эрх мэдлээ ашиглаж байгаад танилдаа, ах дүүдээ, нутгийнхандаа “тусална” даа. Танилдаа тусалсан тэр тус нь танилгүй, ах дүүгүй жирийн нэг иргэний бололцоо байдаг. Ингэхээр төр лүү зүтгэгчийн үг, бодол хоёр салхинд хийсэж, үйлдэл нь жинхэнэ нүүр царайг нь харууллаа. Иймээс либертариуд тэдэнд хандажгэж хэлээд байдаг юм.

“ТА БУСДЫН ТӨДИЙГҮЙ ӨӨРИЙНХӨӨ ҮГ ХЭЛ, БОДОЛ САНААНД

Лорд Актон, 1834-1902 он, Английн төрд алба хашиж байсан Лорд хэргэмтэн, түүхч

БҮҮ ИТГЭ, ГАНЦХАН ҮЙЛ ХЭРЭГТ Л ИТГЭ!

Төр өөртөө ажиллагсдад маш элгэмсүү, энэ талаар үй түмэн жишээ татаж болно. Тун хачин ганц жишээ хэлье. Хэдэн жилийн өмнө, аль 20 гаруй жилийн тэртээ Үндсэн хууль баталсан хэдэн зуун хүн тус бүрд 70-80 саяар мөнгө тараасан. Тэр үед мөнгө одоогийнх шиг тийм ч сул байгаагүй. Баталсан тэр хууль нь нэг их сайн сайхан хууль байсан юм уу гэтэл тийм биш болох нь өөрсдийнх нь хожмын удаа дараагийн үйлдэл бэлээхэн харуулсан. Хэчнээн ч удаа өөрчлөв!!! Төр асар олон хүнээс бага, багаар хураагаад (тэгэхээр төрд маш их мөнгө хуримтлагддаг) өөртөө буй цөөн хүнд маш ихээр тараадаг хэмээн бидний яриад байдаг чинь энэ.

Төрийнхөн нэг долгион дээр ажилладаг, ижил аргаар амьдардаг болохоор нэгийгээ ойлгож, хамгаална гэж жигтэйхэн. Өнгөн дээрээ өөр нам, хүчин гэх авч цаагуураа жинхэнээсээ хамгаална даа. Энэ нь хулгай, луйвар, авилга авсан олон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдаж байх үед удаа дараа харагдсан.

Ер нь, монгол хүн хачин араншинтай. Мөнгийг нь хэн нэгэн этгээд худлаа хэлэх юм уу хуурч мэхлээд, эсвэл сэм авах юм уу хүч хэрэглэн авах юм бол түүнийг хулгайч, луйварчин, дээрэмчин гэж нэрлэдэг атлаа төрийг тийм зүйл хийхээр юу ч хэлж чаддаггүй. Хэлж чадахгүйгээр үл барам хэлсэн нэгнээ ад шоо үзнэ. Төр элдэв сайхан үг хэлж байгаад бидний мөнгийг авдаг. Тэгээд мөнгө авахдаа хэлж байсан зүйлээ хийдэггүй. Хийхгүйгээр үл барам авсан мөнгөнөөсөө ихээхэн хэсгийг өөртөө үлдээдэг. Гээд төрд ажиллаж буй хүмүүс энэ их хангамж, цалин пүнлүүндээ ханахгүй, улайн цайм, шууд утгаар олон түмнээс цуглуулсан мөнгөнөөс хулгай, луйвар хийнэ, бүр хэдэн тэрбумаар нь шүү.

“ТӨР ТОМ БОЛ ЗАРДАЛ ТОМ, ЗАРДАЛ ТОМ БОЛ ТАТВАР ТОМ…"

Энэ бол либертари эшлэл. 2020 оны сонгуулиас хойш төр яасан их данхайв аа! Социалистууд, тэр тусмаа Монголын социалистууд инээдтэй гэх юм уу “шог” хүмүүс аж. Ам ажил, үг үйлдэл нь дандаа зөрнө, “улс, олон түмний эрх ашиг хамгийн тэргүүнд” гэх атлаа ачир дээрээ хамгийн арчаагүй байдлаар амиа бодно, “манай үзлийн амин сүнс бол улсын, нийгмийн, төрийн өмч” гэнэ, гэтэл өөрсдөө хувийн өмч, капиталын хойноос үхэн хатан хөөцөлдөнө, бүр нөгөө дээдлээд байдаг улсын өмчөөсөө хулгай хийн байж, хувьдаа өмчтэй болох гэж зүтгэнэ гээч.

Энэ төр даагдахааргүй болтлоо томорлоо, өөрөөр хэлбэл, бидний мөнгөөр тансаглах хүмүүсийн тоо улам олшров. Хэчнээн ч яам, Агентлагтай болов, бүр цагаандаа гараад хэд хэдэн яамгүй сайд нартай болсон. Хот хариуцсан сайд (уг нь, хотын дарга гээд нэг нөхөр байдаг), спортын сайд (сүүлдээ жү-догийн сайд, хөл бөмбөгийн сайдтай болох вий дээ), хилийн боомт хариуцсан сайд ч гэх шиг. Заримдаа, тоглоод байна уу даа ч гэж бодогдохоор. УИХ гишүүдийн тоог 126 болгож авсан. Нөгөө халдашгүй дархан гээд байдаг Үндсэн хуулиа өөрчилж байгаад шүү. Хуулийг жинхэнэ гууль болгож, өөрсдийнхөө хүсэл зоригийг хэрэгжүүлэх хэрэгсэл болгодог хүмүүс чинь эд биш үү. Үнэндээ, манай улс парламентын 50-иад гишүүнтэй байхад хангалттай, 1990-ээд оны эхээр улс-орон маш хүнд хэцүү нөхцөлд 52 бил үү 53, гишүүнтэй парламент ажлаа элбэгхээн амжуулдаг байсан шүү дээ. Ямар ч аргумент гаргалаа гэсэн гишүүдийн тоог 126 болгосон энэ өөрчлөлт бол ордныхоо профессоруудаар pseudo аргумент гаргуулж аваад, түүн дээрээ дөрөөлсөн волюнтарист (авантюрист гэсэн ч болно) үйлдэл мөнөөс мөн. Яагаад дур зоргын шинжтэй, балмад үйлдэл хэмээн хэлж байна вэ гэвэл олон түмний хүсэл зоригийг үл тоомсорлосон утгаар нь тэгж хэлж байна. Энэ үйлдэл нь эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш болох нь мэдээж, гэхдээ … Төрийг данхайлгах энэ үйлсэд олон гишүүн идэвхийлэн оролцсон, тэр дундаас Занданшатар, Доржханд нарын гаргасан “идэвх, санаачилга, зүтгэлийг” ухамсарт иргэд бүү мартаг!!!

Товчхондоо, социалистууд мөн чанараараа стэйтистүүд байдаг, манай социалист МР нар ТӨРИЙГ ФЕТИШИСТ МАЯГААР ШҮТЭГСЭД. Олигтойхон боловсролтой хүн тун цөөн, боловсрол яах вэ, нөхцөл бололцооноос хамаардаг зүйл гэж бодоход төрөлх оюун ухаан, сэтгэх чадвар нь … Шалгаад үзвэл IQ нь 100 хүрэхгүй хүн олон байгаа даа, тэдний а-мораль үйлдлүүд лав сэтгэлгээний энэ дорой байдалтай нь холбоотой дог.

Ийм нэг либертари үг байдаг юм: “ТӨР ТОМ БОЛ ЗАРДАЛ ТОМ, ЗАРДАЛ ТОМ БОЛ ТАТВАР ТОМ, ТАТВАР ТОМ БОЛ БИДНИЙ ОРЛОГО БАГА” гэж.

Ер нь, төр болж л өгвөл олон түмнээс мөнгө л салгахаа боддог. Салгах аргаа янз бүрээр нэрлэнэ, торгууль, татвар гээд. Олон түмэнд ашигтай, нийгэмдээ тустай зүйл, жишээ нь, бизнес хийвэл мөнгө нэхнэ, түүнийгээ татвар гээд нэрлэчихнэ. Олон түмэнд хортой, нийгэмд тусгүй зүйл хийвэл бас л мөнгө нэхнэ, түүнийгээ торгууль хэмээнэ. ТОРГУУЛЬ, ТАТВАР хоёр ижил зүйл аж.

ТАТВАР ГЭДЭГ БОЛ САЙН ЗҮЙЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ТОРГООД, ХАРИН ТОРГУУЛЬ ГЭДЭГ НЬ МУУ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ТАТВАР АВЧ БУЙ ХЭРЭГ БАЙХ НЬ

Төр өөртөө ажилладаг хүмүүст (жишээ нь, Татварын Ерөнхий Газрынханд) хандаж, “Цаадуулаасаа (олон түмнээс) улам ихийг, байгаа зүйлийг нь шавхаж аваарай” хэмээн орон байр, ажлын нөхцөлийг нь сайжруулж, цалин пүнлүүг нь  нэмэн, шагнал урамшуулал олгодог. Их татварлаж чадсан бол төдий хэрээр шагнана. Тэгэхээр төрд буй хүмүүсийн ажиллах хүсэл эрмэлзэл, урам зориг улам бадарна. “Ажиллах хүсэл эрмэлзэл, урам зориг” гэдэг нь биднээс мөнгө авах (татварлах) хүсэл эрмэлзэл, урам зориг гэсэн үг шүү дээ. Тэгээд бүр сайн ажиллана, тэр хэрээр төрд их мөнгө цуглана, тэгээд тэр мөнгөнөөсөө дахиад л өөртөө ажиллаж буй хүмүүст улам ихээр тараана, ийм л диалектиктэй аж.

Жич: Энд иргэдийнх нь ухамсар өндөр хөгжсөн, төрд өгсөн сент бүрийнхээ тооцоог нэхдэг, Барууны орнуудад Татвараас Чөлөөлөгдөх Өдрийг тэмдэглэдэг тухай гээд олон асуудлыг орхигдууллаа. Харин Монголд жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногийн эцсээр “Татвар төлөгчдийн өдрийг” тэмдэглэдэг байх шүү. “МӨНГӨӨ АЛДСАНЫ БАЯР” гэмээр юм уу даа.

Б.Батчулуун 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.42

– иррационалиудтай бол манай төрд хайртай морьд юуу ярих юм … ИЛЖИГ МОДОН ХУДАРГАНДАА …

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.42

– энэ нийтлэл төрийн мөн чанар , төрийг давруулбал ямар аюултай , төрд хайртай " морьд " , төрөөр дулдуйдаж ашиг хонжоо хайгчдын мөн чанарыг ухааруулахыг хичээсэн байна . Ойлгохгүй бол одоо яая гэхэв дээ , хэзээч хүрч чадахгүй оргил байдаг шиг чадахгүйчүүдийг бүгдийг нь Батчулуун шиг ИРРАЦИОНАЛЬ сэтгэлгээтнүүд бай гэлтэй биш . Батчулуун , дүү хүү нэрээ бичсэн чинь л буруу байна , төрийг "төр " шиг байлгах гэж тэмцэж байдаг тэр аугаа их

Avatar

Зочин 2023-09-06 66.181.181.48

Ямарч гэсэн төр сайн юм биш гэж шууд хэлж ухуулж байгаа нь өөрөө сайн юм биш өдгөө цагт. Ухамсаргүй ойворгон этгээдүүд яадаг билээ

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.42

Энд сэтгэгдэл бичигчдыг буруутгамааргүй байна , манай философчдын гэх нь бүү хэл – манай нөхдийн сэтгэлгээний \ боловсролын ч гэх үү \ байж байгаа царай – үнэн төрх энэ . Төргүй болгох гэлээ гэж айцгааж байна , зарим нь үнэнээсээ байх – зарим нь ч " төрд " долигоцгоож байж болох …
Энэ нийтлэлд тэмдэглэгдсэн нэг ч философчийн хэлсэн үгүүдэд " төр хэрэггүй " ч гэсэн юм уу , төргүй байя гэсэн өгүүлэмж байхгүй байгаа биз , за ийм л байна даа –

Avatar

Зочин 2023-09-06 66.181.181.48

Хаанаас ч тэрсүүд үзэлтнүүдээс ишлэл бөөгнүүлж болно, хүний эрх биз дээ. Төргүй бол нэг улс биш хүн төрөлхтөн мөхнө. Сармагчингууд болж өөрийн дураар дургиж нийгмийн хөгжил зогсож зэрлэгүүд болно. Товчдоо доорхи 30 30 коммент бичигч яв цав тодорхойлжээ

Avatar

Зочин 2023-09-06 202.126.89.199

Монгол улс дэлхийн хамгийн анхны төр засаггүй улс болж мандан хөгжиж монголчууд баяжиж жаргаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх болно гэж хэлээд байна уудаа энэ сонин.

Avatar

ЗО ЗО 2023-09-06 202.55.191.194

ТӨР БОЛ НИЙГЭМШҮҮЛЭХ ЗАСАГЛАЛ, ХУУЛЬ БОЛ ОЛОНХИЙН ХҮСЛИЙГ НИЙЦҮҮЛЭХ АРГА…ТАТВАР БОЛ ӨГСӨН БОЛ АВДАГ ХАРИУ…ТӨР БАЙХГҮЙ БОЛ АМЬТАНЛАГ СҮРЭГ БОЛНО.

Avatar

Зочин 2023-09-06 202.21.107.7

Өнөө цагийн Монгоын төрд ажиллагсдын ихэнхи нь хулгайч бэртэгчингүүд болой.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.182.103

ТӨР ЗАХИРГААГҮЙ БАЙХ ТУХАЙ ЧАЛЧИХ НЬ ЭМХ ЗАМРААГҮЙ БАЙДЛЫГ ТУРХИРСАНТАЙ АГААР НЭГ БОЛОВ УУ ДАА

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.182.103

ЭХ ОРНОО ГАДНЫХАНД ЗАРСАН МАШ ТОДОРХОЙ БАРИМТЫГ ГАРГАЖ ИРВЭЛ ИХ САЙН БАЙХСАН. ЭЗЭН БИЕГҮЙ, НЭР УСГҮЙ, ХООСОН ХАРДАХ, НЭГ ИХ СҮРХИЙ АРДЧИЛАЛЫН ДҮР ЭСГЭЖ, ХООСОН ХОГ ЦАРАЙЛАХ НЬ АЛЬ ХЭДИЙН МООДНООС ГАРСАН БОЛОХЫГ ИРГЭД, ОЛОН НИЙТ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ. ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ ШҮҮМЖЛЭГЧИД ЯГ ЦАГ ДЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ШААРНУУД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.182.103

ТӨР ЗАХИРГААГҮЙ, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГГҮЙ ТА ЧӨЛӨӨТЭЙ САЙХАН АМЬДАРЧ ХАРАГДААЧ

Avatar

ЗОЧИН 2023-09-06 202.9.46.207

ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ЗАРДАГ УРВАГЧ, ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН НӨХӨД бол хамгийн зэвүүн зүйл

Avatar

Нэргүй 2023-09-06 139.5.218.239

Тусгаар улс бүхэн төртэй байгаа. Дэлхий сөнөх үед төр хэрэггүй болох биз. Одоо Монголыг төргүй болгочихвол хүчирхэг төртэй хоёр хөрш хэн том хазахаараа уралдаж тасар татаж залгицгаана. Төргүй болох мөрөөдөл коммунизмын үзэл санаанд нэвт шингэсэн байгаа. Шинэ зүйл огт биш.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.160.114

Одоогийн Монголын төрд гарсан бэртэгчин хүмүүсийг шүүмжлэх нь ерөөс Монголд төр хэрэггүй гэсэн үг огт биш!!! Маш энгийн ийм юмыг ялгах чадваргүй, хольж хутган бүхэлд нь үгүйсгэх нь мунхагийн шинж!! Батчулууны иш татсан сэтгэгчид ТӨР гэдэг юм огт хэрэггүй, огт төргүй байх нь зүйтэй гэж хэн нь ч хэлээгүй, гагцхүү хүн төрөлхтний түүхэнд төр баригчид нь ямагт буруу ажиллаж төрийн нэрийг гутаадаг тухай л шүүмжлэн хэлснийг зарим нөхдүүд ойлгох ухаан дутаад байнаа?!!

Avatar

Нэргүй 2023-09-06 43.242.242.59

Монголд төр хэрэггүй гэсэн санааг агуулж байгаа юм байна. Монголчууд бид төрөө татан буулгаж хятадын засгийн газраар улс орноо хөгжүүлбэл сайн гэсэн далд санаа цаана нь харагдаж байна. Энэ сайтын бичсэнээр бол бид төр рүүгээ нулимж, шийдвэрийг нь биелүүлээд хэрэггүй юм байна. Тийм болохоор хуулийг нь ч хэрэгжүүлэх шаардлагагүй болж байна. Хүссэнээрээ дураараа амьдрах юм байна. Нэг бодлын зүгээр ч юм шиг

Avatar

Нэргүй 2023-09-06 202.9.40.181

Төрийг үгүйсгэж харлуулах санаа байна. Өнөөдрийн төрд гарсан мэдлэг чадваргүй, хулгайч, худалч хэсэг бүлэг хүмүүсийн үйлдлийг төрд нийтэд нь нялзааж, энэ улсад төр, хууль дүрэм хэрэггүй гэсэн санаа хаанаас салхилах нь тодорхой.

Avatar

Төр бол хүчирхийлэгч 2023-09-06 66.181.164.95

Төмөр царайтыг улаан цайм өмгөөлж, хамгаалахаасаа өмнө өнөөдрийн байгаа царайг нь сайн харах хэрэгтэй. Төрд магдан дуу зохисон түүх байхгүй… Хуулиа хэрэгжүүлдэг, хүчтэй, оролцоо багатай, иргэдийнхээ амьдралд гай болдоггүй төртэй байх тухай л асуудал юм. Төрийг өмөөрөөд байгаа хүмүүс өнөөдрийн дэлхийн нийтийн улс төрийн сэтгэлгээний хандлагын талаарх ном унших хэрэгтэй. Харанхуйгаар мунхаглах нь аюултай.

Avatar

Нэргүй 2023-09-06 43.242.242.59

Танай сайт ард түмнийг төрийнх нь эсрэг турхирах, төрд үл итгэх санаа бодлыг суртчилахаа боль. Элбэгдорж төр барихаараа төр нь сайн болчихдог бусад нь төр барихаараа төрийн хэрэг байхгүй болж тэмцэлд уриалдаг байж хэрхэвч таарахгүй. Ёс зүйтэй бай. Сэтгүүлчийн ёс зүй гэдэг юмыг энэ сайтын сэтгүүлч нэртэй хүмүүс мэддэггүй бололтой. Эзнийхээ үгээр юм бичдэг хүмүүсийг сэтгүүлч гэж хэлэхэд бэрх. Хүмүүст хэрэгтэй зүйл л бичих ёстой

Avatar

Иргэн 2023-09-06 66.181.181.163

Ордны тансаглал хэмжэнээсээ хэд дахин давсан. Бүх яамд шинэ байртай болж ,ширээ сандалаасаа эхлээд бүгдийг шинэчлэсэн.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.189.46

                      "ӨРСӨЛДӨӨН" & "СӨРГӨЛДӨӨН"
                                ( эрэгцүүлэл)
Өрсөлдөөн ба сөргөлдөөнийг хөдөлгөөний үзүүлэлтээр илэрхийлдэг физик ойлголтоор авч үзвэл өрсөлдөөн урагш давших хөдөлгөөнд, сөргөлдөөн уналтад хүргэж байдаг аж. Энэ нэр томъёог улс төрийн бодлогын хүрээнд шилжүүлэн авч үзвэл физик ойлголттой адил үр дүн харагдах болно.Улс төрийн намууд эрх баригч манлайлагч хүчин болохын төлөө соён гэгээрсэн үзэл баримтлалаар өрсөлдөж байвал нийгмийн хөгжил ламинар ур

Avatar

Иргэн 2023-09-06 66.181.161.209

маш зөв үнэн бичсэн байна. үнэндээ ийм төртэй бгаадаа заримдаа гутрах шиг болох юм.

Avatar

Нэргүй 2023-09-06 66.181.189.46

Ясан бөмбөлөгийн доторхийг нь таних хэцүү. Яршиг цаашаа царайлагийг нь шилээд сонгох минь. Огцорч унаж байхдаа ч хөөрхөн байдаг юм.( кх кх)

Avatar

Иргэн 2023-09-06 202.21.104.2

Төр гэдэг бол угтаа ард түмний өмнөөс Улс орныг удирдах үүрэг хүлээсэн хүмүүс, тэдгээр хүмүүсийн удирдах үүргээ хэрэгжүүлэхээр байгуулсан тогтолцоо юм. Угтаа төрийн эзэн нь тэдгээр хүмүүсийг сонгож илгээсэн ард түмэн. Гэвч эрх мэдэлд тэмүүлсэн өлөн сувьдагууд тэнд үүрэлсэнийг ойлгох цаг болсон. Ажил хийхгүйгээр баяжих, ард түмнийг боолчлох сэтгэхүйтэй, улс орон, ардтүмнээ өчүүхэн ч боддоггүй нүгэлт хүн араатнууд тэнд цугласан бн. Монголын түүхэнд хааны удам, ухаантан мэргэд төр барьж бсан.

Avatar

Төр бол хүчирхийлэгч 2023-09-06 66.181.164.95

Төр бол татвараар сорон мөлжигч… Бастиа. Ядаж үндсэн ажлаа олигтойхон хийчихдэг бол яахав гэсэн… Төр төвтэй улсаас хөрөнгө оруулагчид айдаг…

Avatar

Харш ажгуу 2023-09-06 59.153.114.10

Монголын мөрдөж ирсэн заншилд үнэхээр хаш нийтлэл болжээ

Avatar

тогоо 2023-09-06 45.117.35.7

үнэхээр сайхан зүйл уншлаа. батчулуунд баярлалаа. ажлын амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж