Сергей Суровикин олны өмнө гарч ирэв

Сергей Суровикин олны өмнө гарч ирэв

Сергей Суровикин олны өмнө гарч ирэв

ОХУ-ын генерал Сергей Суровикин зургадугаар сард болсон “Вагнер”-ын бослогоос хойш сураг чимээгүй байсан. Түүнийг Евгений Пригожинтой дотно байсан, “Вагнер”-ын бослогын талаар урьдаас мэдэж байсан гэх таамаг ч гарчээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүнийг Агаар, сансрын хүчний командлагчийн албан тушаалаас нь саяхан огцруулсан нь энэ бүх сэжиг таамгийг улам дэвэргээд байв.

Суровикиныг мөрдөн байцаалтад байгаа гэх мэдээлэл гарсан ч тэрбээр өчигдөр гудамжинд гэр бүлийн хүнтэйгээ явж байгаад папарацийн дуранд өртжээ.

“Генерал Сергей Суровикин гарч ирлээ. Амьд мэнд, эрүүл энх, эх орондоо, гэр бүлийнхэнтэйгээ, Москвад шүү дээ. Өнөөдөр авсан зураг” гэж Оросын хэвлэл мэдээллийн идэвхтэн Ксения Собчяк телеграмдаа бичсэн байв. Түүнчлэн Оросын сэтгүүлч Алексей Венедиктов “Генерал Сергей Суровикин эх орондоо гэр бүлтэйгээ байгаа. Тэр түр чөлөөтэй байгаа. Батлан хамгаалахын яамны ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа” гэж бичжээ.

Генерал эхнэр Аннатайгаа сугадалцан явж байгаа зураг чухам хэзээнийх гэдгийг бат нотолсон зүйл үгүй. Суровикин хамгийн сүүлд “Вагнер”-ын бослогын ид үеэр цэргүүдэд энэ үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлж буй бичлэгээр л олны өмнө гарсан. Үүний дараахан түүнийг баривчлагдсан гэж хэвлэлд мэдээлж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.88.113

Цуст а******н
Энгийн иргэдийг бөмбөгдөх тушаал агсөн а******н.

Avatar

Нэргүй 2023-09-05 103.212.116.97

энэ мэдээ тэгээд хэнд хэрэгтэй юм ямар ач холбогдолтой юм бэ….

Avatar

Нэргүй 2023-09-05 104.244.79.61

Суровикин бол ажлаа мэддэг супер генерал, томилогдож очсон газар болгондоо гялалзсан ялалт байгуулж байдаг хүн амралгүй яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж