"Бага насны хүүхдүүд хулгайлахыг завдсан эмэгтэйг саатуулсан"

"Бага насны хүүхдүүд хулгайлахыг завдсан эмэгтэйг саатуулсан"

"Бага насны хүүхдүүд хулгайлахыг завдсан эмэгтэйг саатуулсан"
Дархан-Уул аймагт өнөөдөр /2023.09.05/ нэгэн иргэн цахим хуудастаа хүүхдүүдийг нь байрны гаднаас хөтөлж авч явах гэж байсан эмэгтэйн талаар бичлэгийг нийтэлсэн. Бичлэгээс харахад тухайн эмэгтэй хүүхдүүдийг өөрөө төрүүлж, хулгайд алдсан. Тиймээс өөрийн хүүхдүүдээ аваад явч байна гэх агуулгатай зүйлийг ярьсан байгаа юм. Тэгвэл уг асуудлаар хүүхдүүдээ алдах шахсан гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгч, улмаар саатуулсан байна. Энэ талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр "Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 2-ны 19:29 цагт Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 дугаар багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хүүхдүүдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тухайн эмэгтэйг ямар шалтгааны улмаас хүүхдүүдийг авч явах гэж байсныг тогтоосны дараа хариуцлага тооцох нь тодорхой болно. Ямартай ч эцэг, эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 103.212.118.231

Зөвхөн эрчүүдээс бузар булай гардаг гэж солирсон хүүхэн чинь хэн гэдэг билээ

Avatar

и 2023-09-05 134.148.103.4

Barigdanguutaa medrel muutai bolj jujiglej ntr buur surchihsan huuhen baina lee

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.160.114

Хэрэв тэр эмэгтэй хүүдүүдийг хулгайлах зорилготой байсан нь тогтоогдвол овог нэр, уугуул аймаг сум, ажлын гаар, гэрийн хаягтай нь нийтэл ил мэдээлэх хэрэгтэй!!! Цагдаа нар нэр усыг нь нууж болохгүй шүү!!! Та нар гэмт хэрэгтний нэрийг ганц үсгээр тэмдэглэн нууж тоглодогоо болих хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-05 202.55.188.99

Цагдаагийнхан энэ биеэ үнэлэгчлийг анхаараачээ. Сүүлийн үед ийм зарууд бнга явах боллоо. Заваарсан тэмбүүний үүрнүүд болиорой.

Avatar

Хөөрхий дөө. Хүний сайхан охин яачаа вээ.. 2023-09-05 202.21.104.2

Нэг бол үр хүүхдээ алдсан, салж нийлсэн шалтгаанаар сав нь хөөрсөн, амьдралын хүнд цохилтоос сэтгэц нь хямарсан охин бх, эсхүл хүүхэд хулгайлах гэмт хэрэг хийчихээд жүжиглэж байгаа нэгэн байх. Ар гэр, эмнэлгийн байгууллагаас тодруулах асуудал. Энэ хүмүүс тэр болгон нийгэм төсөөлж байгаа шиг тийм ч аймшигтай хүмүүс биш. Юу боловч ойлгож, тэвчээртэй хандая. Хүний махан биенээс гадна сэтгэл бие өвчилдөг юм шүү. Энэ бол хэнд ч тохиолдож болох зовлон. Тэр тусмаа энэ хэцүү цаг үед.

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.89.50

ямар ч шалтгаан зохиогоод хэлчиж болно шд

Avatar

нацагдорж д. 2023-09-05 66.181.190.82

ламбугуайн нулимс дуурь 😭

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.188.249

Хүний наймаа шүү сайн шалга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж