Гурван талт цэргийн сургуулилалтад Пёньяныг урьжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Гурван талт цэргийн сургуулилалтад Пёньяныг урьжээ

Гурван талт цэргийн сургуулилалтад Пёньяныг урьжээ

Хойд Солонгосыг Хятадтай хамт хийх тэнгисийн цэргийн сургуулилалтдаа нэгдэхийг ОХУ санал болгосон байх магадлалтайг Өмнөд Солонгосын тагнуулын дээд агентлагийн захиралтай хаалттай уулзалтад оролцсон нэгэн хууль тогтоогч хэлэв.

Хойд Солонгост суух Оросын Элчин сайд Александр Мацегора “ОХУ, Хятадын хамтарсан цэргийн сургуулилалтад Хойд Солонгосыг оролцуулах нь зөв санагдаж байна” гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа дээрх мэдээлэл гарчээ. Гэхдээ Александр Мацегора хэлэхдээ “Энэ бол зөвхөн миний байр суурь. Ямар ч сургуулилалтын талаар мэдэхгүй” гэжээ.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны дарга Ким Кёу Хёнаас ийм сургуулилалт хийх боломж байгаа эсэхийг асуухад “ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Хойд Солонгосын удирдагчтай уулзах үеэрээ гурван талт тэнгисийн цэргийн сургуулилалтад оролцохыг санал болгосон байх магадлалтай” гэсэн байна. Сергей Шойгу долдугаар сард Пёньянд айлчлах үеэр хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тохиролцсон.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж