С.Бямбацогт өөрийгөө АТГ-т шалгуулна

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт өөрийгөө АТГ-т шалгуулна

С.Бямбацогт өөрийгөө АТГ-т шалгуулна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болжээ. Учир нь түүнийг өнөөдөр /2023.09.05/ "Драгон" авто вокзалын түрээслэгчид нэгдэн, АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн юм. Түрээслэгчдийн зүгээс "Драгон" төв дээр байсан авто тээврийн вокзалыг "Номин холдинг" компанийн агуулах руу нүүлгэсэн гэрээ гарч ирсэн. Үүнд сар бүр 30 сая төгрөгийн түрээс төлдөг.  Энэ Авто тээврийн үндэсний төвийн хоёр байр хоёулаа "Номин" компанийн газар дээр оччихсон байна.
Сард 77 сая төгрөгийг "Номин"-гийн халаасанд хийж өгөхөөр С.Бямбацогт сайд зохицуулж өгсөн. Жилээр нь тооцвол нэг тэрбум төгрөг "Номин" компанийн халаасанд орохоор байна. Энэ илүүдээ гарсан мөнгө үү. Энэ мөнгөөр дутагдалтай байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьмаар байна" гэсэн.
Харин сайд С.Бямбацогт "Би хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээе. Зөрчөөгүй бол гүтгэсэн нөхөд хариуцлага хүлээх ёстой" гэж албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.
Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.
Миний хувьд Авто тээврийн үндэсний төвийг хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна. Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж