"Үерийн бүс дэх 14 контейнер, гурван сендвичэн барилгыг албадан нурааж байна"

"Үерийн бүс дэх 14 контейнер, гурван сендвичэн барилгыг албадан нурааж байна"

"Үерийн бүс дэх 14 контейнер, гурван сендвичэн барилгыг албадан нурааж байна"

Голын урсацыг хааж баригдсан обьектуудыг буулгаж, газрыг яаралтай чөлөөлнө гэдгийг нийслэлээс мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногоос энэ ажил эрчимжиж байгаа бөгөөд урсац хаасан барилгуудыг өнөөдрөөс буулгаж эхэлж байна. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг буулгаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоос тодрууллаа.

-Эрсдэлтэй бүс дэх хэчнээн барилгыг нураахаар болсон бэ?

-Өнөөдрийн хувьд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн н.Батзоригийн эзэмшил S’Outlet дэлгүүрийн газрын зөвшөөрөлгүй 4000 метр квадрат талбайг чөлөөлж байна. Нийт 14 ширхэг контейнер, гурван сендвичэн барилгыг нураахаар ажиллаж байна.

Газрын тухай хуулийн дагуу хугацаатай шаардах хуудас өгч, албадан буулгах ажлыг эхлүүлсэн.

Үерт өртсөн айлуудын тухайд бид нүүлгэн шилжүүлээд явж байгаа. Харин эрсдэлтэй дэх байгууламжуудыг зохих дүрэм, журмын дагуу нураахаар болсон.

-S’Outlet дэлгүүрийн тухайд байгууламжуудыг нураах захирамжийг өмнө нь хүргүүлсэн үү?

-Газрын тухай хуулийн 57.3-ын дагуу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт гурав хоногийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Нийтийн эрх ашгийг хангах үүднээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг аж ахуй нэгжүүдийн хувьд таатай хүлээж аваагүй.

Эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч ажлаа хийгээд явж байна.

Мэдээж дүрэм, журмын дагуу зохих шат дараалалтай нураах ажлыг зохион байгуулж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.188.183

Монголын ядуус яг Хараа архи шигээ :ил гудамжинд явж харагдаж байгаа нь гэр хорооллынх ба хөдөөнийхөн. Орон сууцныхан бол гэр-гараж-машин, буцахдаа мөн машин-гараж-гэр байдаг юм.

Avatar

Зочин 2023-09-05 202.9.46.48

Голын урсацыг хааж үүнээс нь шалтгаалан хүний алтан амь үрэгдэж, ард олон ид хөрөнгөөр удаа дараа хохирч мөн хойшид ч энэ нь давтагдахаар бол зөвшөөрөлгүй байтугай зөвшөөрөлтэй ч барилга, байгууламжийг нурааж газрыг чөлөөлөх нь маш зүйтэй. Нийт ард түмний амгалөн тайван, аюул осолгүйн төлөө хэсэг хүн хэдэн компаний хохирол ч яамай байна.
Харин газар олгож зөвшөөрөл өгсөн дарга, комиссын гишүүдэд хариуцлага тооцож арга хэмжээ авхаа л мартчихваа.

Avatar

иргэн 2023-09-05 66.181.189.45

наад нөхөр чинь шүүхийн шийдвэр байсан ч тоодоггүй , жирийн иргэний амьдрал огт падгүй хөлдүү сэтгэлтэй юм байна лээ. Төрийн албыг иймэрхүү хүн ардаа гэх сэтгэлгүй хзмүүс хаадаг нь манай нийгмийн гамшиг шүү

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.161.144

Нураах шиидвэрүүдииг шүүхээр шииднэ гэвэл ёстой худлаа байлгүй Нөгөө шүүх нь шиидэх гэж байна гэсээр бараг 10жил болно биздээ Өмгөөлөгч байхгүй , хэргииг буцаалаа гэх мэтиин юм ярьсаар барилга нь бараг өөрөө нурахдаа тулна биз Шүүх бол хэргииг үнэн зөвииг олох биш мөнгөтэй хүнии хамгаалагч л болчихсон Энэ их авилгал хээл хахууль болж байхад шүүхэд шилжээд шиитгэгдсэн томоохон мөнгөтэй хүмүүс дарга нар байн уу байхгүй Хэдхэн саяар торгуулаад л гарцгаачихлаа Мөнгөтэй хүмүүсиин аврал нь шүүх

Avatar

Нэргүй 2023-09-05 103.57.94.206

Муу сайн ч шүүхээр шийдэхгүй тэгээд юугаар шиидэх үү.

Avatar

Зочин 2023-09-05 103.57.94.48

ЗА худлаа худлаа, нураах дээрээ тулбал Богд уул хүртэл бүгдийг нь нураах хэрэг гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж