"Үерийн бүс дэх 14 контейнер, гурван сендвичэн барилгыг албадан нурааж байна"

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

"Үерийн бүс дэх 14 контейнер, гурван сендвичэн барилгыг албадан нурааж байна"

"Үерийн бүс дэх 14 контейнер, гурван сендвичэн барилгыг албадан нурааж байна"

Голын урсацыг хааж баригдсан обьектуудыг буулгаж, газрыг яаралтай чөлөөлнө гэдгийг нийслэлээс мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногоос энэ ажил эрчимжиж байгаа бөгөөд урсац хаасан барилгуудыг өнөөдрөөс буулгаж эхэлж байна. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа барилгуудыг буулгаж байгаа талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоос тодрууллаа.

-Эрсдэлтэй бүс дэх хэчнээн барилгыг нураахаар болсон бэ?

-Өнөөдрийн хувьд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн н.Батзоригийн эзэмшил S’Outlet дэлгүүрийн газрын зөвшөөрөлгүй 4000 метр квадрат талбайг чөлөөлж байна. Нийт 14 ширхэг контейнер, гурван сендвичэн барилгыг нураахаар ажиллаж байна.

Газрын тухай хуулийн дагуу хугацаатай шаардах хуудас өгч, албадан буулгах ажлыг эхлүүлсэн.

Үерт өртсөн айлуудын тухайд бид нүүлгэн шилжүүлээд явж байгаа. Харин эрсдэлтэй дэх байгууламжуудыг зохих дүрэм, журмын дагуу нураахаар болсон.

-S’Outlet дэлгүүрийн тухайд байгууламжуудыг нураах захирамжийг өмнө нь хүргүүлсэн үү?

-Газрын тухай хуулийн 57.3-ын дагуу өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт гурав хоногийн хугацаатай шаардах хуудас хүргүүлсэн. Нийтийн эрх ашгийг хангах үүднээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг аж ахуй нэгжүүдийн хувьд таатай хүлээж аваагүй.

Эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч ажлаа хийгээд явж байна.

Мэдээж дүрэм, журмын дагуу зохих шат дараалалтай нураах ажлыг зохион байгуулж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж