Хятадын шинэ галт тэрэг онгоцноос ч хурдан

Хятадын шинэ галт тэрэг онгоцноос ч хурдан

Хятадын шинэ галт тэрэг онгоцноос ч хурдан

Галт тэрэг таныг зорьсон газарт тань онгоц шиг хурдан хүргэж өгч чадахгүй. Гэхдээ Хятадад ашиглалтад орсон шинэ өндөр хурдны галт тэрэг 450 км/цаг хурдлах боломжтой. Ингэснээрээ энэ нь дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болж байна. Бүрэн ашиглалтад орсныхоо дараа 1000 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэж инженерүүд найдаж байна.

Энгийн арилжааны нисэх онгоцны дундаж хурд 877-923 км/цаг байдаг.

Маглев гэх энэхүү галт тэрэг нь соронзон хөөргөх төхөөрөмжийн тусламжтайгаар өндөр хурдтай явна. Уг төхөөрөмжийг вакуум багатай дамжуулах хоолойд хэт дамжуулагч соронз ашиглан хийдэг. Хэт дамжуулагч соронз нь соронзон орныг бэхжүүлдэг хэт өндөр температурт хөргөсөн цахилгаан соронзон юм.

Шанхай хотод хэдийнэ нэг маглев галт тэрэг ажиллаад эхэлсэн. Энэ нь Пудун нисэх онгоцны буудлыг хотын төв дэх Лонгян өртөөтэй холбосон маршруттай. Шанхайн маглев галт тэрэг нь 30 км замыг ойролцоогоор долоон минутад туулна.

Хятад улс томоохон хотууд болон хөдөө тосгоны хооронд зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор маглев технологийг улс орон даяарх төмөр замд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын 2021-2025 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 450 технологийн инновацийн төслийн нэг хэсэг юм. “CR450” төсөл нь улс орон даяарх замын сүлжээг илүү өргөжүүлэхээс гадна аяллын цаг, зардлыг багасгана. Мөн тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах давуу талтай.

Хятадад суудлын автомашины тоо 2005-2020 оны хооронд 19 саяас 239 сая болж 12 дахин нэмэгджээ. 2018 онд тус улс дэлхийн тээвэртэй холбоотой агаарын бохирдлын 11 хувийг эзэлж, АНУ-ын араас хоёрдугаарт орсон. Тиймээс тээврийн салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах нь 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болох төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Маглев галт тэрэг нь утаа үүсгэхгүй. Мөн амьтад маглевын төмөр зам доогуур аюулгүй гаталж чадна гэдгээрээ давуу талтай. Энэхүү супер хурдан галт тэрэг 3-10 жилийн дотор ашиглалтад орох боломжтой.

Эх сурвалж: TCD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-05 66.181.160.86

Эдийн засгийн хулгай хийдэг бүх юмыг дуурайлгаж хийдэг гэдэг ч үнэний ортой байх шүү

Avatar

ЗОЧИН 2023-09-05 66.181.177.159

ХЯТАД,МАНАЙХ 90-ээд ОНД ХӨГЖЛӨӨРӨӨ ТӨСТЭЙ БАЙСАН.ХЯТАД 30 ЖИЛД ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЖ АНУ-ыН ДАРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БНА.ЭНЭ БОЛ ХЯТАД ДАРГААСАА ЭХЛЭЭД ДООД ШАТАНД ХҮРТЭЛ БҮХ УДИРДЛАГА НЬ БҮТЭЭХ,СЭТГЭН БОДОХ ТОЛГОЙТОЙ ДАН ИНЖЕНЕРҮҮД БАЙДАГТ ОРШИНО."ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ШИНЭЭР БҮТЭЭСЭН БҮХ ЗҮЙЛИЙГ ИНЖЕНЕРҮҮД,БУСДЫГ НЬ БУРХАН БҮТЭЭСЭН" ГЭДЭГ.МАНАЙД УЛС ТӨРЧИД ГЭХ МЭРГЭЖИЛГҮЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙТУУД,ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДААР ДҮҮРЧ ТЭД ЭХ ОРНОО ХУЛГАЙЛЖ ЦӨЛМӨЖ ДУУСГАЖ БУЙ УЧРААС ХӨГЖИЛ "0",УЛАМ ДОРОЙТОН УРУУДАЖ БНА.

Avatar

Нэргүй 2023-09-05 103.212.118.231

80оноос хятадууд хөгжиж улам хүчирхэг больж байхад манай улс улмал доройтож байгаа Хятадуудын боовыг хөхөж хоёр улс байна нэгэн фашист Орос нөгөөдхөн иргэдээс хулгай хийдэг төртэй монгол

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Лорд 2023-09-05 59.153.115.176

Хятадууд бүтээн байгуулалт хийнэ гэж гайхамшиг шүү дээ. Гэтэл манай Монгол яаж байна. Соц үеийн мөлхөө галт тэрэгтэйгээ

Avatar

Нэргүй 2023-09-05 202.179.21.226

Болж байна. Сонирхуулахад энэ соронзон галт тэрэг нь герман технологи юм. Герман хийгээд олон жил болж байгаа ч ямар нэг шалтгааны улмаас нэвтрүүлэхгүй байв. Аюулгүй байдал талаас гэж тааж байна. Мартаагүй бол Хятад хэдэн жилийн өмнө Германаас нэг ийм галт тэрэг "мөнгөөрөө" худалдаж авсан. Тэрнээс хойш ердөө 1-2 жилийн дараа ХЯтад өөрсдийн соронзон галт тэрэг хийснээ зарласан билээ. Худалдаж аваад задлаад судлаад дуриан хийх зарчмаараа. Бүх юм ихэнхдээ энэ зарчмаар явдаг.

Avatar

Нэргүй 2023-09-05 202.179.21.226

Жил бүр Хятадаас хоосон чемодантай хүмүүс Германд жуулчны визээр орж ирэн баахан шинэ бараа худалдаж авч дүүргэн буцдаг билээ. Хятаддаа очиж задалж судлаад дуриаж хийн хямд дуриамлаа олноор үйлдвэрлэж та бидэнд зардаг билээ. Жил бүр.

Avatar

Zochin 2023-09-05 103.43.162.149

Ногооноо ч авч чадахаа байж байгаа хятадууд яг урагшилж харагдааё одоо ! Барууныхан хамаг мөнгө технологоо хамгаалаад эхэлсэн.

Avatar

Зочин 2023-09-05 202.126.88.139

Дарханы зам хэдэн жил болчих воо? Хулхи сүх-н хувьд аугаа том бүтээн байгуулалт юм
аадаа!?

Avatar

Нэргүй 2023-09-05 103.212.117.209

Монголд хэзээ вэ.одоо бол мөлхөж л бгаа шүү дээ дээд хурд 75 км цаг бгаа.сайд нь мэргэжлийн бус. тз ын түйч байхгүй.

Avatar

Зочин 2023-09-05 202.9.46.48

Манай Дарханы зам чинь энэнээс хамаагүй том бүтээн байгуулалт шүү дээ. Зүйрлэх юм биш….

Avatar

Зочин 2023-09-05 202.9.46.48

Одоогийн явж байгаа хурдан галт тэрэг нь ойрхон 2 удаа маш том осол гаргасан шүү дээ. Бурхан минь.

Avatar

Нэргүй 2023-09-05 38.42.106.107

Манай Дарханы зам юу болж байгаа бол хэхэ

Avatar

Уншигч 2023-09-05 81.31.232.181

ямар гоё юм бэ? Монгол Улс
хэзээ мeтро, трамвай энэ зураг дээр байгаа хурдны галт тэрэг шиг явж байна гэж дуулдах бол 76-гишүүн үхэж далд ороосой тэгвэл нэг хөгжих байх даа.

Avatar

зочин 2023-09-05 139.5.216.131

АХ-ын 500 жилийн ойгоор хятадын 21-р зууны ногоон метро, галт тэрэгний вагоныг улсын Нийслэл Хархорин хотын захирагч багөөд хотын дарга Сумтай-Очир шинэ вагон гэж оруулж ирсэн туршлагаа Авилгалыг дэмжих газарт лекц уншиж, хуваалцана.

Avatar

Нэргүй 2023-09-05 124.158.65.51

хятад улс ингэж хурдацтай хөгжиж байгааа учраас л америк тэргүүтэй орнууд хор хөдлөөд өмдөндөө шээчих гээд байгаа юм шүүдээ. хятад улс улам цэцэглэн хөгжих болтугай.

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.181.208

Ali 14 ond tsagt 240 km hrdalj baisan

Avatar

Эгэл монгол 2023-09-05 66.181.161.111

үхсэн баас муусайн х***а нарыг 90ээд онд бээжин жиип гээд сарампай ногооноороо шороо манаргаал давхиж явсныг нь харсын бн.хулхины пиавран банн шиг юм хийчээд араас нь сайн үлээгээд өхөөр хурдан давхих нь зөвшт.манай монголд бол наадмуугаас чинь хурдан нэгдүгээр эгнээ гэж юм бгаа за юу

Avatar

ZOCHIN 2023-09-05 92.88.171.154

Xyatad oron texnikiin devshileer delxiid terguulj exelllee dee

Avatar

Зочин 2023-09-05 192.82.92.42

Сайхан юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж