Хятадын шинэ галт тэрэг онгоцноос ч хурдан

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Хятадын шинэ галт тэрэг онгоцноос ч хурдан

Хятадын шинэ галт тэрэг онгоцноос ч хурдан

Галт тэрэг таныг зорьсон газарт тань онгоц шиг хурдан хүргэж өгч чадахгүй. Гэхдээ Хятадад ашиглалтад орсон шинэ өндөр хурдны галт тэрэг 450 км/цаг хурдлах боломжтой. Ингэснээрээ энэ нь дэлхийн хамгийн хурдан галт тэрэг болж байна. Бүрэн ашиглалтад орсныхоо дараа 1000 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэж инженерүүд найдаж байна.

Энгийн арилжааны нисэх онгоцны дундаж хурд 877-923 км/цаг байдаг.

Маглев гэх энэхүү галт тэрэг нь соронзон хөөргөх төхөөрөмжийн тусламжтайгаар өндөр хурдтай явна. Уг төхөөрөмжийг вакуум багатай дамжуулах хоолойд хэт дамжуулагч соронз ашиглан хийдэг. Хэт дамжуулагч соронз нь соронзон орныг бэхжүүлдэг хэт өндөр температурт хөргөсөн цахилгаан соронзон юм.

Шанхай хотод хэдийнэ нэг маглев галт тэрэг ажиллаад эхэлсэн. Энэ нь Пудун нисэх онгоцны буудлыг хотын төв дэх Лонгян өртөөтэй холбосон маршруттай. Шанхайн маглев галт тэрэг нь 30 км замыг ойролцоогоор долоон минутад туулна.

Хятад улс томоохон хотууд болон хөдөө тосгоны хооронд зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор маглев технологийг улс орон даяарх төмөр замд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь тус улсын 2021-2025 он хүртэлх таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 450 технологийн инновацийн төслийн нэг хэсэг юм. “CR450” төсөл нь улс орон даяарх замын сүлжээг илүү өргөжүүлэхээс гадна аяллын цаг, зардлыг багасгана. Мөн тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах давуу талтай.

Хятадад суудлын автомашины тоо 2005-2020 оны хооронд 19 саяас 239 сая болж 12 дахин нэмэгджээ. 2018 онд тус улс дэлхийн тээвэртэй холбоотой агаарын бохирдлын 11 хувийг эзэлж, АНУ-ын араас хоёрдугаарт орсон. Тиймээс тээврийн салбарыг нүүрстөрөгчөөс ангижруулах нь 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болох төлөвлөгөөнд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Маглев галт тэрэг нь утаа үүсгэхгүй. Мөн амьтад маглевын төмөр зам доогуур аюулгүй гаталж чадна гэдгээрээ давуу талтай. Энэхүү супер хурдан галт тэрэг 3-10 жилийн дотор ашиглалтад орох боломжтой.

Эх сурвалж: TCD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж