126-р сургуулийн автобус эвдэрч, үйлчилгээнд түр явахгүй гэжээ

126-р сургуулийн автобус эвдэрч, үйлчилгээнд түр явахгүй гэжээ

126-р сургуулийн автобус эвдэрч, үйлчилгээнд түр явахгүй гэжээ

Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 288 сургуулийн автобус үйлчилнэ. Гэвч өчигдрөөс эхэлсэн сургуулийн автобусны үйлчилгээнд зарим хүн сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлж байна. Тодруулбал, нийслэлийн 126 дугаар сургуулийн автобус эвдрэлтэй байгаа бөгөөд түр хугацаанд сурагчдыг зөөх боломжгүй гэдгийг сургуулийн захиргаа өчигдөр /2023.09.04/ мэдэгдсэн аж.

Тус сургууль нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг. Одоогоор сургуулийн автобусны засвар хэдийгээр дуусах нь тодорхойгүй байгаа аж.

2023-2024 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн сургуульд байршил, сурагчийн тооноос хамаарч сургуулийн автобусыг хуваарилсан. Энэ жилд 315 сургуульд 385 мянга гаруй сурагч суралцана. Одоогоор төрийн өмчийн 31 сургуульд 42, хувийн 15 сургуульд 54 автобус байдаг. Үүн дээр нэмээд түрээсийн 117, төслийн 72 автобус сурагчдад үйлчилнэ. Гэвч зарим сургуулийн автобус эвдрэлтэй учир үйлчилгээнд гараагүй байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй тээвэрлэх зорилгын хүрээнд 2019 онд “UB school bus” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн туршилтыг 2019 оны арваас арванхоёрдугаар сард хийж нийт 40 автобусаар 29 сургуулийн 115 мянган хүүхэд зорчсон статистик байдаг. Тухайн үед үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-05 103.254.123.174

eeee chaaavas

Avatar

Нэргүй 2023-09-05 43.228.129.131

Шинэ автобус шүү дээ, ганц жил явсан уу үгүй юу эвдрэх гэж арай ч дээ

Avatar

арай үгүй байлгүй дээ 2023-09-05 192.82.65.180

зах зээлийн үнээс нь 3-4 дахин их үнээр авсан энэ шар хүүхдийн автобус олигтой явж эхлээгүй байхдаа эвдэрлээ гэж үү. арай л дэндүү юмаа. ард түмэн "муусайн хулгайчид ,,,, гээд л уурлах нь зөв юм байна даа. Бүгд арай ч хулгайч бишдээ гэж бодож байсан ч хүүхдүүдээ л хүртэл залилж байгааг харвал үнэхээр тэгж л бодохоор л бана. Үүнийг хотын захиргааны дарга нар шахаа хийсэн гэсэн , үнэн үү.

Avatar

зочин 2023-09-05 66.181.166.196

Шинээрээ эвдэрсэн гэхээр авилгатай л холбоотой байдаг байх даа, муу л автобус авч дээ, цаасан дээрх үнэ нь ч тамтаггүй л юм байгаа байх

Avatar

Нэргүй 2023-09-05 188.162.254.33

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

munkh 2023-09-05 103.57.93.35

хувиараа японоос оруулж ирсэн хуучин машин 5-6 жил ямарч асуудалгүй явдаг. Гэтэл саяхан орж ирсэн энэ автобуснууд яагаад эвдрээд, засагдаггүй байна аа?

Avatar

Нэргүй 2023-09-05 202.21.115.186

Баахан эвдэрхий машин оруулж ирсэн шүү. Ор ирээд удаагүй л явахаа байсан зарим нь огт хөдлөө ч үгүй байх. Илт авилгын хэрэг!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж