У.Хүрэлсүх Саудын Арабын эрхэм дээд ханхүүг хүлээн авч уулзав

У.Хүрэлсүх Саудын Арабын эрхэм дээд ханхүүг хүлээн авч уулзав

У.Хүрэлсүх Саудын Арабын эрхэм дээд ханхүүг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын хаант улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд эрхэм дээд ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудиг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын хаант улсын хаан, хоёр ариун сүмийн хамгаалагч эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Саудад мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсчээ.

Монгол Улс булангийн орнууд, тэр дундаа бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхаараа тэргүүлдэг Саудын Арабын хаант улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг хэлэв. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгааг тэмдэглэлээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16 болон 17 дугаар бага хурлыг Саудын Арабын хаант улс,  Монгол Улс зохион байгуулах чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийлэв.

Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Саудын Арабын хаант улсын хаан, хоёр ариун сүмийн хамгаалагч эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Саудын халуун дотно мэндчилгээг уламжилжээ. Тэрбээр байгаль орчин болон бусад боломжит бүх салбарт харилцан ашигтай хамтрах эрмэлзэл дүүрэн байгаагаа тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 202.179.24.166

МАН ынхан идэх мөнгө л гуйх гэж байгаа

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-05 202.126.88.102

Жинхэнэ муу казиночин лалрын худалч н**ш

Avatar

Нэргүй 2023-09-05 154.26.129.10

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОРНОО

Avatar

Нэргүй 2023-09-05 154.26.129.10

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард түмнийг хулхидаж, ТӨРИЙН ШИМЭГЧ ХУЛГАЧ 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ одоо болно ОГЦОР

Avatar

Нэргүй 2023-09-05 202.179.24.166

Яана вэ. бас л мөнгө зээл гуйх биз. Тэгээд дээгүүрээ хуваагаад авчина даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж