С.Түмэнжаргал: Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат

С.Түмэнжаргал: Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат

С.Түмэнжаргал:

С.Түмэнжаргал: Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар Драгон төвд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчид мэдээлэл хийлээ. Драгон холдингийн түрээслэгчдийн холбооны дарга С.Түмэнжаргал хэлэхдээ, тус төвд нийт 2000 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг. Тэдний ард мөн тооны тээвэрчид хүнд байдалд орсон. Учир нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын гаргасан буруу шийдвэрийн улмаас бид амьдрах ямар ч нөхцөлгүй болоод байна. Бид хуучин авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг байсан жижиг бизнес эрхлэгчид. Гэтэл С.Бямбацогт сайд нэг л өдөр огцом шийдвэр гаргасан. Биэнд огт сануулахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Учир нь 2001 онд Тээврийн товчоо гэж нэрлэгдэж байсан тендер зарлаж таван компани оролцуулаад Драгон холдинг компани авч байсан түүхтэй. Энэ цагаас хойш орон нутгийн тээврийн үйл ажиллагаа Драгон төв дээр явж ирсэн. Гэтэл сая С.Бямбацогт сайд Драгон төвийн авто вокзалыг Номингийн агуулах руу нүүлгэхдээ тендер зарлаагүй.

Тийм учраас түүний шийдвэр хууль бус. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрэнсоронзон даргыг шахаанд оруулж ийм шийдвэр гаргуулсан. Тэгсэн мөртлөө би үүнд оролцоогүй гэх тайлбар өгдөг. Гэтэл өөрийнхөө удирдлага дор байдаг АТҮТ-ийг өөрийн байрнаас нь нүүлгэж Ариг банкинд байрлах Номин компанийн өөрийн эзэмшлийн байранд сарын 47.3 сая төгрөгийн түрээстэй оруулсан.

Хоёрдугаарт, Драгон төв дээр байсан авто тээврийн вокзалыг Номин холдингийн байр буюу Номин агуулах руу нүүлгэсэн гэрээ гарч ирсэн. Үүнд сар бүр 30 сая төгрөгийн түрээс төлдөг.  Энэхүү Авто тээврийн үндэсний төвийн хоёр байр хоёулаа Номингийн газар дээр оччихсон байна.  Сард 77 сая төгрөгийг Номингийн халаасанд хийж өгөхөөр С.Бмябацогт сайд зохицуулж өгсөн байна. Жилээр нь тооцвол нэг тэрбум төгрөг Номингийн халаасанд орохоор байна. Энэ илүүдээ гарсан мөнгө үү. Энэ мөнгөөр дутагдалтай байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьмаар байна. Гэтэл хэн нэгний бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа явагдлаа.

Хоёрдугаарт, түгжрэлийг огт бууруулаагүй ээ. Хотын даргад огт мэдэгдэлгүйгээр уг шийдвэрийг гаргасан. Үүнийг хоттой зөвшилцөх ёстой байсан. СХД-ийн хамгийн их түгжрэлтэй хэсэг бол Номин агуулахын урд талын хоёр урсгалтай зам. Гэтэл авто вокзал Номин агуулах руу нүүснээр тэнд тэг зогсолт боллоо. Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны Шүгэл ажиллагааг бид эхлүүлж байна. Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат. Дээрээс нь шилэн ажиллагаа ч энд явагдаагүй. Ийм буруу шийдвэр гаргасан Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрэнсоронзон, “Номин холдинг”-ийн захирал Баярсайхан нарын нууц холбоог АТГ-аар шалгуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 87.95.21.21

Битгий ш** л***р. Ард түмнээ бод. Нийгмээ бод. Монголоо бод. Нүүлгэн шилжүүлэх нь зөв.

Avatar

Ээнко 2023-09-05 103.212.117.220

Хойд, баруун зүгээс ирж бгаа тээврийн автобусууд яаж гацаж бөглөөнд хэдэн цаг зогсодог байв. Одоо байдал сайжиран. төр төмөр нүүртэй бх ёстой.

Avatar

Бөө 2023-09-05 103.212.117.220

сайд маш зөв шийд гаргасан. Драгоны орчны айлууд бүгд баярлаж, сайдын шийдийг дэмжиж бгаа. Мэдээж тэнд үйл ажил явуулж бсан хүмүүс дүргүйцэн. Гэхдээ хүн болгоны аяар явбал байдал бүүр хүнд болно. Тээврийн жолооч нар бас автовокзалыг нүүлгэсэн явдлыг дэмэиж бгаа.

Avatar

Зочин 2023-09-05 66.181.189.46

Баруун бү нутаг хүн бүхний анхаарал татаж байгаа энэ цаг үед БЯМБАЦОГТ сайдыг зайлуулах хөдөлгөөн итвэхжих нь гарцаагүй зүйл

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Дэл 2023-09-05 202.55.188.83

Зөв шийдвэр байна

Avatar

Нэргүй 2023-09-05 202.21.108.6

Энэ хэдэн балай авгай автовокзалыг захтай андуурсан байна. Төмөр замын вокзал, нисэх онгоцны буудалд зах ажиллаж байна гээд төсөөл дөө. Бас захын салшгүй хэсэг болох архичид, бөбөөчид Чингисхаан онгоцны буудал дээр язганаж байвал юу болох уу?

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.161.144

Зөв шиидвэр Хүн бүхэнд таалагдах шиидвэр угаасаа байхгүй Тэгээд л энэ хэдэн хүнээс болоод хотын төвдөө түгжрээд л , жижигхэн талбайд шахцалдаад л байж байх уу

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.89.127

драгон ямар ч зайгүй хэцүү байсан шүү

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.89.127

зөв шийдвэр штээ

Avatar

Нэргүй 2023-09-05 202.5.202.130

21 замын түгжрэл байхгүй болсон байна лээ штээ. Зөв л шийдвэр байна лээ штээ

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.180.156

Засаг гэж дээ цайрсан өлөн хулгайч луйварчид нь сайд болдог болж

Avatar

Нэргүй 2023-09-05 202.179.11.230

Zaitai gazar ochihoor yu ni boldoggui yum boldoo? Bi UB-aas Nalaikh ruu ajildaa yavaad bolood baih yum.

Avatar

Авилгачин Бямбацогт оо 2023-09-05 202.126.89.179

Төмөр замын прейзерийн хойд талд нүүлгэдэг нь яаж байгаан бол. Прейзер давах гэж гамшигийн юм болж байнлээшд. Ямарч судалгаагүй тэнэг юм хийж байх юм

Avatar

Зочин 2023-09-05 103.10.20.102

Гүй наад хуучин Драгоны чинь зам дээр барилга бариад хүн амьтан машин тэрэг явах зайгүй болчоод бган бишүү

Avatar

Зочин 2023-09-05 202.131.229.163

Түмэн олон тав тухтай үйлчилгээ авч чадаж байвал боллоо. Наана байхдаа аймшигийн л юм байсан.

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.160.31

77 саяын дор хаяж 10%-ийг Бямбацогт авна гэхээр сар бүр 7,7 сая ₮ хий орлого??!!

Avatar

Нэргүй 2023-09-05 43.242.241.151

Нүүлгэцэн чинь аймаар гоё болсон бна гээл хөдөөнийхөн ч, жолооч нар ч ам сайтайы л байлээ шд. Өмнө нь Драгонд бол арай л үмхий самхай, барилгын шавар шохой гээд чихэлдэж шахалдаад лалрын л байсийшдээ. Юм үнэнээрээ сайхөөн. Зурагтаар ярьж бгаагаар бол Драгоны хятад эзэд нь бөөн мөнгө зараад барилга бариулсан чинь өнөөх нь нүүгээ шаасс. Цөм шаахжаагаад шаалгуулцийн бишөө. Тэгэнгүүт сайд руу энэ хүүхэн мэтийн өлөнгүүдийг турхираал бгаан байлээшд

Avatar

Нэргүй 2023-09-05 188.162.254.33

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-09-05 59.153.115.253

ЗТЯ НОМИНГИИН ОХИН КАМРАНИ БОЛСОН ТҮРЭС АВТО ВАГЗАЛ ГМ

Avatar

Нэргүй 2023-09-05 202.126.89.127

балайраад бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж