С.Түмэнжаргал: Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

С.Түмэнжаргал: Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат

С.Түмэнжаргал:

С.Түмэнжаргал: Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар Драгон төвд үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчид мэдээлэл хийлээ. Драгон холдингийн түрээслэгчдийн холбооны дарга С.Түмэнжаргал хэлэхдээ, тус төвд нийт 2000 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг. Тэдний ард мөн тооны тээвэрчид хүнд байдалд орсон. Учир нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын гаргасан буруу шийдвэрийн улмаас бид амьдрах ямар ч нөхцөлгүй болоод байна. Бид хуучин авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг байсан жижиг бизнес эрхлэгчид. Гэтэл С.Бямбацогт сайд нэг л өдөр огцом шийдвэр гаргасан. Биэнд огт сануулахгүйгээр хууль бус шийдвэр гаргасан. Учир нь 2001 онд Тээврийн товчоо гэж нэрлэгдэж байсан тендер зарлаж таван компани оролцуулаад Драгон холдинг компани авч байсан түүхтэй. Энэ цагаас хойш орон нутгийн тээврийн үйл ажиллагаа Драгон төв дээр явж ирсэн. Гэтэл сая С.Бямбацогт сайд Драгон төвийн авто вокзалыг Номингийн агуулах руу нүүлгэхдээ тендер зарлаагүй.

Тийм учраас түүний шийдвэр хууль бус. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрэнсоронзон даргыг шахаанд оруулж ийм шийдвэр гаргуулсан. Тэгсэн мөртлөө би үүнд оролцоогүй гэх тайлбар өгдөг. Гэтэл өөрийнхөө удирдлага дор байдаг АТҮТ-ийг өөрийн байрнаас нь нүүлгэж Ариг банкинд байрлах Номин компанийн өөрийн эзэмшлийн байранд сарын 47.3 сая төгрөгийн түрээстэй оруулсан.

Хоёрдугаарт, Драгон төв дээр байсан авто тээврийн вокзалыг Номин холдингийн байр буюу Номин агуулах руу нүүлгэсэн гэрээ гарч ирсэн. Үүнд сар бүр 30 сая төгрөгийн түрээс төлдөг.  Энэхүү Авто тээврийн үндэсний төвийн хоёр байр хоёулаа Номингийн газар дээр оччихсон байна.  Сард 77 сая төгрөгийг Номингийн халаасанд хийж өгөхөөр С.Бмябацогт сайд зохицуулж өгсөн байна. Жилээр нь тооцвол нэг тэрбум төгрөг Номингийн халаасанд орохоор байна. Энэ илүүдээ гарсан мөнгө үү. Энэ мөнгөөр дутагдалтай байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьмаар байна. Гэтэл хэн нэгний бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа явагдлаа.

Хоёрдугаарт, түгжрэлийг огт бууруулаагүй ээ. Хотын даргад огт мэдэгдэлгүйгээр уг шийдвэрийг гаргасан. Үүнийг хоттой зөвшилцөх ёстой байсан. СХД-ийн хамгийн их түгжрэлтэй хэсэг бол Номин агуулахын урд талын хоёр урсгалтай зам. Гэтэл авто вокзал Номин агуулах руу нүүснээр тэнд тэг зогсолт боллоо. Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны Шүгэл ажиллагааг бид эхлүүлж байна. Авлига, хээл хахуульд автсан байж болзошгүй ЗТХ-ийн сайдаа эргүүлэн тат. Дээрээс нь шилэн ажиллагаа ч энд явагдаагүй. Ийм буруу шийдвэр гаргасан Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрэнсоронзон, “Номин холдинг”-ийн захирал Баярсайхан нарын нууц холбоог АТГ-аар шалгуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж