Иргэд: Улсын дугаарын хязгаарлалт үр дүнтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Иргэд: Улсын дугаарын хязгаарлалт үр дүнтэй байна

Иргэд: Улсын дугаарын хязгаарлалт үр дүнтэй байна

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ үед зайлшгүй зохицуулалт хийх болсон талаар нийслэлээс мэдээлсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн долоо хоногоос /2023.08.26/ тэгш, сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд хязгаарлалттай оролцож буй. Гэвч түгжрэл их байна. Энэ талаар иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Иргэдийн зүгээс, жил бүрийн өдийд түгжрэл ихэсч, тэг зогсдог. Энэ жил дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцож байгаа нь үр дүнтэй байна. Хэдийгээр 20 хоног ч гэсэн хичээл, сургууль жигдрэх хүртэл замын хөдөлгөөнийг ийн зохицуулж байгаа нь зөв гэлээ.

Мөн тэгш, сондгойгоор автомашиныг хөдөлгөөнд оролцуулснаар төв замаас бусад замуудад түгжрэл сийрэг байгааг онцолж байлаа. Иргэдийн сэтгэгдлийг ЭНД дарж үзнэ үү.

"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал С.АДЪЯАСҮРЭН:

-Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гарсан. Нийт 20 хоног дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулна. Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж байгаа.

Захирамжид:

  • Сондгой тоо буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 2023 оны наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд
  • Тэгш тоо буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулахаар тусгасан.

Өнгөрсөн жилийн үр дүнгээс харахад тэгш, сондгой дугаараар автомашин хөдөлгөөнд оролцох нь ачаалал хоёр дахин багасдаг болох нь тогтоогдсон. Тухайлбал, дугаарын хязгаарлалт хийхгүй үед цагт 9-10 км хурдтай байдаг бол хязгаарлалт хийснээр цагт 20 км хурдтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж