Цагаан хэрмийг экскаватороор гэмтээсэн хүмүүсийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Цагаан хэрмийг экскаватороор гэмтээсэн хүмүүсийг баривчилжээ

Цагаан хэрмийг экскаватороор гэмтээсэн хүмүүсийг баривчилжээ

Хятадын хойд хэсгийн Шаньси мужийн нутаг дэвсгэр дэх Цагаан хэрмийн хэсгийг экскаватороор гэмтээсэн хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Янцянхэ тосгон дахь Цагаан хэрмийн хананд цоорхой үүссэн тухай мэдээллийг наймдугаар сарын 24-нд Юүюү дүүргийн эрх баригчид хүлээж авсан байна.

38 настай эрэгтэй, 55 настай эмэгтэй хүмүүс экскаватор ашиглан хэрмийн ханыг сэтэлснийг мөрдөн байцаалтаар тогтоожээ. Хананы бүрэн бүтэн байдал алдагдаж, аюулгүй байдалд нь эргэлт буцалтгүй хохирол учирсан гэж албаныхан мэдэгдэв. Гэмтэл гарсан хэсгийг 32 дугаар цагаан хэрэм гэж нэрлэдэг бөгөөд тухайн аймгийн соёлын дурсгалт газруудын жагсаалтад багтдаг.

Хятадын Цагаан хэрмийг 1987 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн. МЭӨ долдугаар зууны үеэс хэрмийг хэсэгчлэн барьж эхэлсэн бөгөөд хамгийн алдартай хэсгүүдийг Мин гүрний үед буюу 1368-1644 онд барьжээ. Нийтдээ 21196.18 км үргэлжилдэг Цагаан хэрмийн хамгаалалтын системийг түүхэн дэх хамгийн гайхалтай архитектуруудын нэг гэж өнөө цагт хүлээн зөвшөөрдөг. Хилийн хяналт, Торгоны замаар тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний татварын хяналт, худалдааны зохицуулалт, цагаачлалын хяналт зэрэг олон зорилгоор Цагаан хэрмийг барьжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж