“IHC E-Sports” баг “DOTA2” төрөлд түрүүлэв

“IHC E-Sports” баг “DOTA2” төрөлд түрүүлэв

“IHC E-Sports” баг “DOTA2” төрөлд түрүүлэв

“IESF World Esports Championships” 15 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “IHC E-Sports” баг “DOTA2” төрөлд түрүүлжээ. Тив бүрээс шалгарсан шилдэг 16 багаас ийнхүү Монголын “IHC E-Sports” баг тэргүүлж, 50 мянган ам.долларын эзэд боллоо.

Ингэснээр “IESF IASI 2023” тэмцээнд “DOTA2” баг нэгдүгээр байр, “MLBB” баг тавдугаар байр, “CS:GO” баг 13-16 дугаар байр гэсэн амжилттай оролцож байна.

“IESF”-ийн 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 3-ны хооронд болсон. Тэмцээнд 16 орны баг тамирчид оролцсон бөгөөд шагналын сан 100 мянган ам.доллар байжээ.

“IHC E-Sports” багийн бүрэлдэхүүн:

  • Алтангинж «423» Билгүүн
  • Сүхбат «sancity-» Отгондаваа
  • Мөнх-Эрдэнэ «eleven» Батцоож
  • Батбаясгалан «Ace12» Наранханд
  • Төгстөр «Se» Дашзэвгэ
  • Лий «Forev» Сан-дон (дасгалжуулагч).
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж