Ньюс хөтөч: С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар хохирогчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар хохирогчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар хохирогчид мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2023.09.05/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна. 


11:00 цагт:

  • Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар хохирогчид АТГ-ын гадаа мэдээлэл хийнэ. Утас: 99117106
  • Сүүлийн үед сошиал суваг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус төвийн байрыг сургууль болгох гэж байгаа мэтээр мэдэгдэл гарсантай холбоотойгоор байр сууриа илэрхийлж, ХҮН намд мэдэгдэл хүргүүлэхээр "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв"-өөс  Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 11.30 цагт:

  • Монгол ньюс мэдээллийн төвд Төр барилгачдыг өдрийн 19000 төгрөгөөр ажиллуулахыг шаардаж, бодит байдал дээр 80000-100000 төгрөгөөр цалинжуулснаар аж ахуйн нэгжүүд дампуурч байгаа талаар сургууль, цэцэрлэг барьдаг барилгын компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

16:00 цагт:

  • СУИС, Уран зургийн галерей болон “Амгалан Ертөнц” сангаас Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

15.00 цагт:

  • Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон их, дээд сургуулиудын 1-р дамжааны эрэгтэй оюутнуудтай Жендэрийн Үндэсний хорооноос уулзалт зохион байгуулж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-7-ны өдрүүдэд Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

-УИХ-ын Тамгын газар, Швейцарийн холбооны улсын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран ‘Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-г есдүгээр сарын 9 хүртэл Төрийн ордонд зохион байгуулж байна.

-“Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалт-2023” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж