“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”

“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”

“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн сургууль байргүйгээс цахимаар хичээллэх , түрээсийн байранд шилжих хүртэл гурван ээлжээр хичээллэж буй. Мөн зарим сургууль он дуустал цахимаар хичээллэнэ гэх мэдээлэл ч гарсан. Энэ талаар Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрбээр, энэ хичээлийн жилд асуудал үүсч байгаа 10 сургууль байна. Барилга нь ашиглалтад ороогүй, гурван ээлжээ шилжүүлэх хүрээнд засвар хийгдэхгүй байгаа эдгээр сургуулийн хувьд бид аравдугаар сарын 1-н гэхэд тохиргоо хийнэ.

Дээд тал нь 21 хоногт бид асуудал үүссэн сургуулиадад зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, 12, 31, 32, 71, 161 гэхчлэн 10 сургууль бий. 161 дүгээр сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 100 хувь цахимаар хичээл орно гэдэг ташаа мэдээлэл.

Сургуулийн барилгыг ашиглалтад хүлээгээд авчихвал бохирын асуудлыг бид 7-14 хоногт шийдье. Хүүхдүүдийн хичээлийг эхлүүлж байгаач гэдэг хүсэлт тавьсан.

Гэсэн ч дүүргийн зүгээс шийдвэр гаргаж, 14 хоногийн хугацаанд бид эцэг, эхчүүдэд зөв ойлголт өгч, хичээл сургалтын үйл ажиллагааг зайнаас явуулах шийдвэр гаргасан. Харин өнөөдөр эцэг эхчүүд цаашид цахимаар хичээллэнэ гэж ойлгоод бухимдаад байна. 161 дүгээр сургуулийн барилга бол бүрэн дууссан. Одоо зөвхөн бохирын асуудал л байгаа.

Ямар ч байсан зайны сургалтыг аль ч сургууль дээр 21-ээс дээш хоног үргэлжлүүлэхгүй.

21-ээс дээш хоносон тохиолдолд түрээсийн барилга зэрэг бусад аргыг яаралтай хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

судлаач 2023-09-05 202.131.251.130

Энхамгалангийн томилсон энэ нөхөр бас худлаа шаахаас ичихээ больсон гар бна. Боловсролын шоучин сайд нөхөр Энхамгалан ч ШУТИС, МУИС, БИС, ХААИС гээд хэдэн их сургуулиудын захирлуудыг халж солиод тоглож гүйцлээ. Сүүлийн 2 жилд БИС, ХААИС -ийн захирлыг ойр ойрхон 2 удаа халж өөрчиллөө. Наанаа шудрага сонгон шалгаруулалт гэж гоё юм хэлээд цаанаа Хөвсгөлийн голдуу цүнх баригчидаар томилгоо хийж дээд боловсролоор тоглож дууслаа.Томилогдсон нусан захирлууд эрх мэдэл байхгүй, бууны нохой шиг ажиллаж бн

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-05 66.181.180.156

Ха ха амжих уу. Үнэнхүү цайрсан луйварчид гэж

Avatar

з 2023-09-05 103.57.94.16

Манай боловсролын яамныхан багш, сурагчмдтайгаа хамт зун амраад намар болохоор ажилдаа орж гэнэт намар ухаан орох юм даа хэхэ. Монгол хүнийй төлөвлөлт яаж явдгийн илрэл… Манай ЗГ ингэж ажиллаж байгаа үед Монгол хөгжинө гэж гонжиын жооооо

Avatar

зочин 2023-09-05 202.21.101.186

5-р сургуулийн байрыг оруулаад өгөөчэээээ .Хөгц үнэртсэн өмхий байранд хичээл орж бна арай дэндүү юмааа

Avatar

Нэргүй 2023-09-05 122.201.19.2

УИХ, Засгийн газрын гишүүдийн хүүхдүүдийг тэр сургуульд хуваарилчих, тэгвэл дор нь асуудлыг шийднэ, ардын хүүхдийн асуудлыг тэд тоохгүй байгаа юм.

Avatar

Иргэн 2023-09-05 66.181.160.35

Хичээл эхэлчээд байхад ингэж хэлээд сууж байхаас ичдэггүй юм бхдаа…Төрийн алөан хаагчдын үнэн нүүр царай…ажлаа гэсэн сэтгэл цаана нь хэдэн мянган хүүхдийн хувь заяа байгаа гэсэн сэтгэл үнэхээр байхгүй…

Avatar

Иргэн. 2023-09-05 43.228.129.139

5 дугаар сургуулийн дуусдаггүй барилга байна. 5 жил барьлаа. Лалрууд өөрсдийн хүүхдээ хувийн сургуульд жолоочоор зөөлгөчихөөд ардын хүүхдүүд болохоор 3 ээлжээр, энд тэнд зориулалтын бус газар хэсээд явж байдаг. Төрөөс бага боловсролыг нийтээр нь үнэгүй болгох хэрэгтэй.. Тэгэж байж түгжрэл, ялгаварлан гадуурхалт, тэгш бус боловсрол олголт байхгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж