“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”

Хуучирсан мэдээ: 2023.09.05-нд нийтлэгдсэн

“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”

“Сургуулийн байргүй сурагчдын асуудлыг 21 хоногт шийднэ”

Нийслэлийн хэмжээнд хэд хэдэн сургууль байргүйгээс цахимаар хичээллэх , түрээсийн байранд шилжих хүртэл гурван ээлжээр хичээллэж буй. Мөн зарим сургууль он дуустал цахимаар хичээллэнэ гэх мэдээлэл ч гарсан. Энэ талаар Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

Тэрбээр, энэ хичээлийн жилд асуудал үүсч байгаа 10 сургууль байна. Барилга нь ашиглалтад ороогүй, гурван ээлжээ шилжүүлэх хүрээнд засвар хийгдэхгүй байгаа эдгээр сургуулийн хувьд бид аравдугаар сарын 1-н гэхэд тохиргоо хийнэ.

Дээд тал нь 21 хоногт бид асуудал үүссэн сургуулиадад зохицуулалт хийхээр ажиллаж байна. Тухайлбал, 12, 31, 32, 71, 161 гэхчлэн 10 сургууль бий. 161 дүгээр сургуулийн хувьд энэ хичээлийн жилд 100 хувь цахимаар хичээл орно гэдэг ташаа мэдээлэл.

Сургуулийн барилгыг ашиглалтад хүлээгээд авчихвал бохирын асуудлыг бид 7-14 хоногт шийдье. Хүүхдүүдийн хичээлийг эхлүүлж байгаач гэдэг хүсэлт тавьсан.

Гэсэн ч дүүргийн зүгээс шийдвэр гаргаж, 14 хоногийн хугацаанд бид эцэг, эхчүүдэд зөв ойлголт өгч, хичээл сургалтын үйл ажиллагааг зайнаас явуулах шийдвэр гаргасан. Харин өнөөдөр эцэг эхчүүд цаашид цахимаар хичээллэнэ гэж ойлгоод бухимдаад байна. 161 дүгээр сургуулийн барилга бол бүрэн дууссан. Одоо зөвхөн бохирын асуудал л байгаа.

Ямар ч байсан зайны сургалтыг аль ч сургууль дээр 21-ээс дээш хоног үргэлжлүүлэхгүй.

21-ээс дээш хоносон тохиолдолд түрээсийн барилга зэрэг бусад аргыг яаралтай хэрэгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж