“Хувьсал” продакшнаас "өрх тусгаарласан” жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох "Халуун зүрх" уран сайхны киногоо 2019 онд үзэгчдийн хүртээл болгож байв. Тэгвэл тус продакшн удаах уран бүтээл “Хүний ээж” уран сайхны киногоо дөрвөн жилийн дараа үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна. Тэдний ээлжит уран бүтээл есдүгээр сарын 8-нд бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэлнэ. Шинэ уран бүтээлийн "Өнчин охин" дууны үг, аяыг дуучин Т.Дэлгэрмөрөн зохиож, дуулжээ.
“Хүний ээж” киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулсан байна.
Дүрүүдэд тэднээс гадна “Илд цэцэг”, “95 хувь” зэрэг киног найруулсан найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Киног ирэх сараас кинотеатруудаар гаргах аж. “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд хүргэснийг үзэгчид эчнээ мэдэж буй. Эл уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацад шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын мөн шилдгээр тодорч байв. Хагас жил гаруй зураг авалт үргэлжилсэн “Халуун зүрх” уран сайхны кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нар урилгаар тоглосон юм.
Холбоотой мэдээ