БШУЯ: Гүйцэтгэл өндөр багш 2,6 сая авна, энэ нь дундаж цалин биш

Хуучирсан мэдээ: 2023.09.04-нд нийтлэгдсэн

БШУЯ: Гүйцэтгэл өндөр багш 2,6 сая авна, энэ нь дундаж цалин биш

БШУЯ: Гүйцэтгэл өндөр багш 2,6 сая авна, энэ нь дундаж цалин биш

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.09.04/ багшийн цалин, нийгмийн баталгаа сэдвээр мэдээлэл хийлээ.


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Засгийн газрын есдүгээр сарын 1-ний өдрийн тогтоолоор гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингэснээр 50 хувийн урамшуулал авч байгаа багшийн цалин 2.6 сая төгрөгөөс эхлэх боломж нь нэмэгдлүүдийг оруулж тооцсоноор бий болж байна гэж сайд хэлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн сайн ажилласан багшийн цалин өндөр байх боломжийг бүрдүүлсэн. Тэрнээс биш багш мэргэжлийн дундаж цалин 2.5 сая болсон гэж хэлээгүй.

Гүйцэтгэл өндөр багш 2,6 сая төгрөгийн цалин авах боломжтой, энэ дундаж цалин биш.

Өнгөрсөн 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр Засгийн газар УИХ-д Боловсролын багц хуулиудыг өргөн барьсан. Энэ хуулиудыг хэлэлцүүлэх явцад багш нараас хамгийн их гарч байсан асуудал бол цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудал. Тиймээс цаашид олон улсын чиг хандлагатай, маш сайн хуулийг боловсруулж гаргаад энэ асуудал шийдэгдэхгүй юм байна гэдэг санал хүсэлтийг үндэслэж шийдсэн. Тодруулбал, 2021 оноос өмнө боловсролын салбарын төсвийн бүтэц тогтмол зардал, хувьсах зардал гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй байсан. Цалин хөлсийг шийдэх хүрээнд гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилт гэдэг цоо шинэ бүтцийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл хоёрхон бүтэцтэй байсан бол гурван шинэ бүтэц бий болгож, багш нарын цалинг гүйцэтгэлийн урамшууллаар бодох боломжтой болсон.

Хуучин цалин, нийгмийн даатгал, байгууллагын ашиглалтын зардал ордог байсан. Хувьсах зардал цалин нийгмийн даатгал, хичээл практик, бусад гэсэн гурван бүрэлдэхүүнтэй байсан. Энэ нь багш нэг бүрд оногдох бус ерөнхийдөө төсвийн тодорхой хувийг эзэлдэг нөхцөл байдалтай байсан. Хувьсах зардлын гурван бүрэлдэхүүнийг 10 болгож өөрчилсөн.

Хуучин багш нарын хичээлийн хэрэглэгдэхүүн, өөрийгөө хөгжүүлэхэд гаргадаг зардал, дата хэрэглээ, эрүүл мэндийн зардлыг нэг хүүхдэд оногдох хувьсах зардалд оруулж, төсвийг тэлсэн. Энэ хүрээнд 2022 онд Засгийн газрын 107 дугаар тогтоолоор багш нарын цалингийн сүлжээний доод хэмжээг 1.005.000 төгрөг болгосон. Мөн таван хувь хүртэл жишиг цалинг өсгөх боломж, 2023 оны Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор сургуулийн багш нарын цалин 1.005.000-1.273.000 төгрөг, цэцэрлэгийн багшийн цалин 1.063.000-1.337.000 төгрөг болж нэмэгдсэн.

Ингээд зөвлөх, тэргүүлэх, заах аргазүйч 10-20 хувийн нэмэгдэл авдаг. Нийт багш нарын 58-62 хувь ямар нэг байдлаар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авч байна. Нийт багш нарын 58 хувь хөдөө орон нутгийн нэмэгдэл авч байна. Ур чадварын нэмэгдлийг 21 хувь, төрийн алба хаасан нэмэгдлийг нийт багш нарын 88 хувь авч байна. Эдгээрийн 20 хувь нь 20-иос дээш жил ажилласан, 29 хувь нь 10-19 жил ажилласан буюу 10-19 хувийн нэмэгдэл авч байгаа. Заах аргын нэмэгдэл тав, анги даалт 10 хувь. Анги даалтыг 65 хувь, заах аргын нэмэгдлийг 10 хувь, кабинет удирдсан нэмэгдлийг 21 хувь нь авч байна. Илүү цагийн нэмэгдлийг 68 хувь нь авч байна.

2022 онд төсөв дээр нэмэгдсэн урамшуулал, гүйцэтгэлд 947 багш 25 хувийн урамшуулал, 2982 багш 20, 3351 багш 15, 17058 багш 10 хувийн нэмэгдэл авсан. Сая Засгийн газрын хуралдаанаар энэ нэмэгдлийг дээд тал нь 50 хувь хүртэл өсгөх боломжийг нээж өгсөн. Гүйцэтгэлээрээ хамгийн өндөр үнэлүүлбэл 50 хувь хүртэлх урамшуулал авах боломжтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж