Номын баяраар ажиллах сайн дурынхныг бүртгэж байна

Номын баяраар ажиллах сайн дурынхныг бүртгэж байна

Номын баяраар ажиллах сайн дурынхныг бүртгэж байна

Үндэсний номын баяр 34 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 15-17-нд болох юм. Тэгвэл энэхүү номын баярын 240 мянган хүн үзэж сонирхдог арга хэмжээнд сайн дурын ажилтнаар ажиллах хүмүүсийг бүртгэж эхэлжээ.

Сайн дурын ажилтнаар номын баяр оролцох хүмүүс энэ линкээр нэвтэрч бүртгүүлэх юм.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

Үндэсний номын баярын 33 дахь удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард  “Илүү их уншъя” уриатайгаар болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.

Номын баярыг угтаж "Номын соёлт ертөнц” ТББ-аас постер зургийн уралдаан зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өөр бусад үйл ажиллагаануудыг ч зохиохоор төлөвлөсөн бөгөөд номын баяртай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Номын ертөнц" пэйж рүү хандаж авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-04 66.181.183.102

Номын баяраар зарагдсан номуудад НӨАТ-ын баримт өгдөг болмоор байна.

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хотын уугуул иргэн 2023-09-04 103.212.116.97

Номын баяр нэрээр хэсэг хүмүүс бизнес хийгээд байгаа юм уу. Яах лээрээ нэг муу саравчийг 500,000 төгрөгөөр түрээслээд байгаа юм. Тийм мундаг ажил хийж эрдэм ном дэлгэрүүлэх гээд байгаа юм бол номын саравчнуудаа үнэ төлбөргүй ашиглуулаачээ. Өөрийн ивээл дор зохион байгуулдаг гэх УИХ-ын дарга энэ асуудлыг нааштай шийдмээр байна. Байдал дээр бол, номын баярын өдрүүдэд 5-10-хан номыг ямар үнээр борлуулдог билээ дээ…Хэцүү шүү дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж