Frontier Fintech Summit 2023: Дэлхийд хөтлөх дижитал гарц 

Хуучирсан мэдээ: 2023.09.04-нд нийтлэгдсэн

Frontier Fintech Summit 2023: Дэлхийд хөтлөх дижитал гарц 

Frontier Fintech Summit 2023: Дэлхийд хөтлөх дижитал гарц 

Шинэ цагийн “Торгоны зам” -ыг хөгжүүлэх дижитал гарцыг хамтдаа эрэлхийлье.

Финтек салбар дахь “Торгоны зам 2.0” хувилбарыг танилцуулах FRONTIER FINTECH SUMMIT 2023 арга хэмжээ шинэлэг технологийн тусламжтай бизнесээ олон улсын зах зээлд гаргах боломж, шийдэл, бодит туршлагыг танилцуулах гэж байна.  

 

“Монголын финтекийн холбоо” -оос жил бүр зохион байгуулдаг, финтекийн салбарын хамгийн том арга хэмжээ болох FRONTIER FINTECH SUMMIT энэ жил “Silk Road 2.0” уриатайгаар тун удахгүй буюу 9 сарын 18, 19 -ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Технологийн хөгжил хурдасч, зах зээлд олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий финтекүүд хүч түрэн орж ирсэн нь өдгөө бидний амьдралын нэгээхэн хэсэг болоод байна. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээгээр хэрхэн дижитал шийдлийг гүүр болгон Ази тивээс бусад тивд шинэлэг технологи бүхий санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар бодит туршлага, сургамж, сорил, шийдлийг онцлон хүргэх юм. Энэ зорилгоор Монголын финтекийн салбарын гол төлөөллүүд, төрийн холбогдох байгууллагууд болон олон улсын экспертүүд хоёр өдрийн турш Шангри-Ла Ballroom -д цуглан илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн FRONTIER FINTECH SUMMIT 2023 арга хэмжээгээр дамжуулан финтекийн салбар дахь хамтын ажиллагаа, бодлого зохицуулалт, инновацыг олон нийтэд таниулахын зэрэгцээ Exhibition zone хэмээх хэсгийг тусгайлан засаж, гадаад (Япон, Сингапур, Хонг Конг), дотоодын зочдод оролцогч компаниудын үйл ажиллагааг шинэлэг, сонирхолтой хэлбэрээр таниулах онцгой орчныг бий болгох юм.

Дэлхийн финтек салбарт трэнд болж буй дижитал төлбөр тооцоо, блокчэйн, криптовалют, ногоон финтек, машин сургалт (machine learning), мэдээллийн аюулгүй байдал, өдөр тутмын хэрэглээний супер аппликейшн гэх зэрэг чухал, сонирхолтой сэдвийг хөндөх энэхүү чуулганыг Монголын Фнитекийн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, AmCham Mongolia, Euro Chamber of Mongolia зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.

FRONTIER FINTECH SUMMIT 2023 чуулганы тасалбарыг энд дарж авна уу.

Ярилцах сэдвүүд: 

  • Silk road 2.0 in fintech: Cross-boarding fintech opportunities;
  • Digital banking Disruption: Revolutionizing Banking and Payments;
  • RegTech: The need to speed up the evolution of regulation
  • Power of AI, ML, and Data Mining: Transforming Fintech Industry;
  • Next Gen Data Privacy and Security;
  • The Era of Lifestyle Super Apps;
  • Trading and investment in Fintech industry;
  • Fintech Lending: Transforming the Financial Landscape Through Innovation;
  • Re-Fi: Greenest Fintech;
  • Gender Equality in Fintech Industry;
  • Exploring Cryptocurrency and Blockchain: Unveiling Opportunities and Challenge;

Зочид, төлөөлөгчид: Монголын финтекийн салбарын гол төлөөллүүд, финтек салбарын оролцогчид, төрийн холбогдох байгууллагууд, олон улсын экспертүүд.

Дэмжигч байгууллагууд: Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, AmCham Mongolia, Euro Chamber of Mongolia.

Гишүүн байгууллагууд: Ард Санхүүгийн нэгдэл ХК, Ашид Капитал ББСБ, ГрэйпСити Монгол ХХК, Инвескор Хэтэвч ББСБ ХХК, Инфосек Интеллиженс ХХК, ЛэндМН ББСБ, Мобифинанс ББСБ, МОСТ Финтек ХХК,  Нэткапитал Финанс Корпораци ББСБ, Омни Капитал, Стор Пэй ХХК, Стэпп Групп ХХК, Таванбогд Финанс ББСБ, Хай Пэймэнт Солюшнс ХХК, Хатан Суудал Инвест ХХК

Хэзээ, хаана: 9 сарын 18, 19 -ний өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар, Ballroom

Хамтран ажиллахыг хүсвэл: jargalmaa@mongoliafintech.org, , operations@mongoliafintech.org и-мэйл хаягаар холбогдоно уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж