23 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

23 жилийн ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн оны  III  сарын 27-нд  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Цолмонгийн 10 дугаар гудамжнаас 45-50 насны эрэгтэй хүний толгой олдсон. Хэргийн газрын ойр орчимд самналт хийгээд толгойг нь  орхисон газраас 240 метр зайд эх биеийг нь хаясныг олж мөрдөн шалгах ажлыг эрчимтэй хийсний  дүнд Увс аймгийн Улаангом хотын харьяат 48 настай А.Энхээ гэгч хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Анхан шатны шүүх онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн А.Энхээд 23 жилийн ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Тэрбээр Нийслэлийн шүүхэд давж заалдсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж