Д.Чойжамц: X Богд тодорсон нь бурхан шашин сэргэсний илрэл

Д.Чойжамц: X Богд тодорсон нь бурхан шашин сэргэсний илрэл

Д.Чойжамц: X Богд тодорсон нь бурхан шашин сэргэсний илрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр “Хүн” театрт шашинтнуудын төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц хэлэхдээ,  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн ширээт улсын тэргүүн эрхэм Пап Францис таны амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр шашин хоорондын уулзалтыг зохион байгуулж байгаад миний бие нэн талархалтай байна. Монголын бурхны шашин, христ, слам,хиндү шашин зэрэг дэлхийн голлох шашинуудын ертөнцийг үзэх үзлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ч даян дэлхий нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх залбирал, үйл ажиллагааных нь зорилго нэг чигтэй байдаг гэдэгт миний бие итгэдэг.

Өдгөө XXI зуунд мэдээлэл техник, технологи хурдацтай өндөр түвшинд хүрч буй ч сэтгэлийн дотоод үнэт зүйл болох асрал энэрэл, ёс суртахуун, хүлцэл, ууч өршөөл, үйлийн үр зэргийг орхигдуулах нигууртай байна. Тиймээс уламжлалт шашинтнуудын зорилго үйл ажиллагаанд сэтгэлийн дотоод орон зайг дээрх үнэт зүйлсээр дүүргэж хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүтээхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулах учиртай.

Монголчууд бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс буюу Хүннү гүрний үеэс эхлэн бурхны шашныг залан түүхийн Мандал буулгахын жимээр замнахдаа нийгэмд ёс суртахууны хэм хэмжээ болон ард олныг арван ухааны эрдмийн орноор соён гэгээрүүлж ирсэн түүхтэй. Нөгөөтээгүүр бурхны шашин ном бидний улс үндэстний тусгаар тогтнолын суурь болсон оюун санааны тусгаар байдалд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

Өнгөрсөн жарны улс төрийн үзэл суртлын нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан Ардчилсан үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан бөгөөд өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X Богд гэгээн Живзундамба хутагт маань тодрон, эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна.

Монголын бурхан шашинтнууд бид өнгөрсөн хугацаанд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан, ялангуяа бүс нутаг болоод даян дэлхийн энх тайвны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр мөргөл залбирлаа зориулж ирснээс гадна олон улсын уламжлалт шашинтнууд хоорондын уулзалт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, орон нутаг, бүс нутаг, олон улсын түвшинд нэг нэгнээ харилцан хүндэтгэх,, найрсгаар хамтран орших, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын ажиллагааг чухалчлан дэмжиж өөрсдийн эрх тайванч дуу хоолойгоо илэрхийлэн түүнийгээ үйл ажиллагаандаа тусгасаар ирсэн. Мөн Монголын бурхан шашинтнууд бид хүний эрхийн хүрээнд бусдын шашин эс шүтэх эрхийг хүндэтгэн үздэг. Гэсэн хэдий ч тэдгээр эс шүтэгчид бүгд бидний мөргөл залбирлын голтригт байдаг нь эргэлзээгүй болой.

Түүнчлэн бурхны шашны сав шимийн ертөнцийн уялдаа тэгш ахуйд сургаал номлол нь Монголчуудын байгаль эх дэлхийтэйгээ зөв зохистой харилцах, үзэл баримтлалыг нь олон зууны туршид тодорхойлж ирсэн байдаг. Тэрхүү баримтлалыг энэ үе болон дараа дараагийн үед уламжлуулан дэлгэрүүлэх нь бидний эрхэм үүргийн нэг юм.

Өнөөдрийн энэхүү шашин хоорондын түүхэн уулзалт даян дэлхийн олон шашинтнуудад нийт хүн төрөлхтний төлөө эв эеэр хамтран ажиллах их урам зоригийг өгнө гэдэгт гүнээ итгэж байна. Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис таны өлмий бат оршихын ерөөлийг Монголын бурхан шашинтнуудын өмнөөс болоод хувиасаа өргөж байна. Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа адил төгөлдөр байх болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Positive Mind set 2023-09-04 203.98.76.4

Шашин болон Шинжлэх Ухаан бол аливаа юмны 2 тал гэдэг. Монголчууд сүүлийн 100 жил ямар ч Шашингүй явж ирсэн тул Шашинг Ойлгохдоо Ямар нэг Ид шид, Бодит Материаллаг Сайн Сайхныг өөрт нь авч ирнэ гэж андуурдаг. Гэвч Шашин бол Хүн Бүхэн Сэтгэл Санагаа л Цаг ямагт Зөв зүгт буюу Positive Mind set байлгахад л тусладаг юмаа. Бусад зүйлсийг Хүн өөрсдөө л Аж Амьдралаа бий болгож бүтээж байдаг.

Avatar

Нэргүй 2023-09-04 202.9.47.14

Шашин сэргээд л ММонгол улс мөхөөд л байна даа

Avatar

Нэргүй 2023-09-04 213.87.151.70

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Уншигч 2023-09-04 202.9.46.109

Яагаад Чой хамба, Богдын тухай эерэг бичсэн сэтгэгдлийг дор нь устгаад байна. Энэ танай сайтын нийтэлийн бодлого, үндэсний эвлэрлэлийн эсрэг гэж би бодохгүй байна.

Avatar

Zochin 2023-09-04 66.181.161.99

Bogd chini are tumni zovlongo uurch bh uuregtei bhd erh yamba edlene gej you bsn yum,ner zuudeg bolohois lsma yuchgui meddgui maniasaa for yimdaa zz

Avatar

Ebe 2023-09-04 66.181.161.41

erguu shunaliin dev

Avatar

Зочин 2023-09-04 202.9.46.48

Урдаас нь харуулахгүй, яаж бялдагнаж байгаа бол… Хятад нэг Богд тодруулсан, Энэтхэгээс Далай лам тодруулж байна. Хил хаагдах бийдээ.. Хэдэн бандаг л дарж авая байз.

Avatar

Нэргүй 2023-09-04 103.57.92.249

банди чойжамц өвгөн зайлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж