Эмират бохир түлшинд сар тутамд тэрбум гаруй доллар зарцуулна

Эмират бохир түлшинд сар тутамд тэрбум гаруй доллар зарцуулна

Эмират бохир түлшинд сар тутамд тэрбум гаруй доллар зарцуулна

Арабын Нэгдсэн Эмират улс энэ жил "COP28" уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтыг зохион байгуулна. Уламжлалт хурлыг Дубай хотноо арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 12-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд үүнийг 2015 оны Парисын гэрээнээс хойших ач холбогдолтой чуулган гэж авч үзэж байна.

Гэтэл тус улсын газрын тосны магнат "ADNOC" групп ирэх 10 жилийн хугацаанд сар бүр нэг тэрбум гаруй ам.долларыг бохир түлшинд зарцуулахаар төлөвлөж байгааг "Global Witness" олон улсын байгууллагаас мэдээлэв. Энэ нь ижил хугацаанд нүүрстөрөгчгүйжүүлэх төслүүдэд зарцуулахаар төсөвлөсөн мөнгөнөөс бараг долоо дахин их гэдгийг тэд онцолжээ.

"ADNOC"  2030 он хүртэл зөвхөн газрын тос, байгалийн хийн олборлолтод сард дунджаар 1.14 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Гэтэл дэлхийн сүйрлээс зайлсхийхийн тулд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг энэ жил 45 хувиар бууруулах ёстой гэж НҮБ-аас мэдэгдсэн.

2050 он гэхэд дэлхийн эдийн засаг бүхэлдээ бохир түлшээс татгалзах ёстой гэж НҮБ-аас мэдэгдсэн. Гэтэл энэ хугацаанд "ADNOC" газрын тос, байгалийн хийн салбарт 387 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж таамаглаж байна. Чулуужсан түлш шатаах нь уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутанд тооцогдож буй.

Абу Дабигийн эрчим хүчний групп 2030 он гэхэд "нүүрстөрөгч багатай шийдэл"-д хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа цэвэр эрчим хүч, нүүрстөрөгчийг барих, хадгалах, цахилгаанжуулах төслүүдэд хөрөнгө оруулахад 15 тэрбум ам.доллар хуваарилна гэж энэ оны нэгдүгээр сард зарласан. Тодруулбал, дэлхийн 40 гаруй оронд салбартай Абу Дабигийн сэргээгдэх эрчим хүчний "Масдар" компани нийт 30 тэрбум гаруй долларын сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулахаар амлажээ.

Тус компани нүүрсхүчлийн хийг 25 хувиар бууруулж, 2030 он гэхэд метаны ялгаруулалтыг бараг тэглэх зорилт дэвшүүлсэн байна.

"Global Witness" болон "Oil Change International" байгууллагуудаас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэлсэн  тайлангуудад, газрын тос, байгалийн хийн дэлхийн хамгийн том 20 компани 10 жилийн дараа гэхэд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг ашиглахад 932 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолжээ.

Үүний зэрэгцээ Оросын төрийн компани Газпром 2030 он хүртэл чулуужсан түлш боловсруулах, хайгуулын төслүүдэд хамгийн их буюу 139 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолсон бол АНУ-ын газрын тосны томоохон компаниуд "ExxonMobil" 84 тэрбум ам.доллар, "Chevron" 67 тэрбум ам.долларын төсвөөр удаалжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-05 213.87.128.104

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж